Вы находитесь на странице: 1из 5

ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль

“Компьютерийн техник хангамж, сүлжээ” мэргэжлийн ангид үзэх


“ТООН ЛОГИК БА СИСТЕМ” хичээлийн хөтөлбөр

Боловсруулсан:

Мэдээллийн технологийн тэнхимийн багш, магистр Б.Гансэрээтэр

Орхон аймаг
2010 он
Хөтөлбөрт дараах зүйлсийг тусгав.

Хөтөлбөрийн тодорхойлолт

Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн арга зүй

Үнэлгээ
БАТЛАВ.

СУРГАЛТ ЭРХЭЛСЭН
ДЭД ЗАХИРАЛ Ш.СҮХЭЭ

“Компьютерийн техник хангамж-сүлжээ” мэргэжлийн улсын стандартын дагуу боловсруулав

Боловсруулсан:

Мэдээллийн технологийн тэнхимийн багш, магистр Б.Гансэрээтэр

Мэдээллийн технологийн тэнхимийн _______ оны _____ сарын _____-ний өдрийн хурлаар хэлэлцэн
“Компьютерийн техник хангамж-сүлжээ” мэргэжлийн бакалаврын сургалтанд хэрэглэхийг зөвшөөрөв

Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Ариунжаргал


1. ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ

1.1. Танилцуулга

Тоон логик ба систем хичээл нь Технологийн сургуулийн Компьютерийн техник хангамж-


сүлжээ мэргэжлийн төлөвлөгөөнд одтойгоор тусгагдан бакалаврын ангид заагддаг мэргэжлийн суурь
хичээл юм.

1.2. Хичээлийн тодорхойлолт

1. Хичээлийн нэр ТООН ЛОГИК БА СИСТЕМ

2. Код P.CE204*

3. Кредит 3

4. Агуулгын түвшин БАКАЛАВР

5. Судлах анги КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК ХАНГАМЖ-СҮЛЖЭЭ

6. 7 хоногийн цагийн хуваарилалт 2:0:2:5

7. Хичээл заах багш Б.ГАНСЭРЭЭТЭР

8. Дагалдах багш
НИЙТ 100%, ҮҮНЭЭС:
БАГШИЙН 70 ОНОО (ИРЦ-10, ЯВЦЫН СОРИЛ-14,
9. Үнэлгээ
ЛАБОРАТОРИ-16, БИЕ ДААЛТ-30)
ШАЛГАЛТЫН 30 ОНОО (ТЕСТЭЭР)

1.3. Хичээлийн зорилго

Орчин үеийн тоон технологийн бааз төхөөрөмжүүдийн төрөл, бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд,
хоорондын харилцан уялдаа, физик ба логик шинж чанар, практикт хэрэглэх аргуудын талаар мэдлэг
эзэмшүүлэх, төрөл бүрийн үүрэг зориулалт бүхий логик хэлхээний схем-техникийн шийдлийг
боловсруулах дадал олгох, өгөгдлийн хувиргалтын арга хэрэглэг-дэхүүнүүдийг практикт хэрэглэж
сурах, тоон хэлхээнд анализ хийж, дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлэх, хэвлэмэл болон нүхлэсэн
хавтан, электроникийн нарийн хэмжүүрийн багаж, хэрэгслүүдийг ашиглах, шаардлагатай туршилт
судалгаа хийх зэрэг цогц чадварыг эзэмшүүлэх зорилготой.

1.4. Эзэмшүүлэх мэдлэг


1. Хос туйлт транзистор 12. Логик элементүүд
2. Транзисторын огтлол, ханалтын горим 13. Логик “БА”
3. КМОП транзистор 14. Логик “БУЮУ”
4. КМОП транзисторын оролтын 15. Логик “БИШ”
эсэргүүцэл 16. Логик “БА-БИШ”
5. Транзисторын түлхүүрийн горим 17. Логик “БУЮУ-БИШ”
6. Хоёртын тооллын систем 18. Логик илэрхийлэл
7. BCD код 19. Логик илэрхийллээс логик диаграммыг
8. ASCII код гарган авах
9. Тэгш өнцөгт импульсын параметрүүд 20. Логик диаграммаас илэрхийллийг
10. Тэгш өнцөгт импульсын генератор гарган авах
11. Импульс хэлбэржүүлэгч хэлхээнүүд 21. BOOLEAN алгебр
22. BOOLEAN алгебрын теоремууд 42. Демультиплексерын мод
23. BOOLEAN алгебрын аксиомууд 43. Компаратор
24. ДеМорганы теорем 44. Дараалсан утгын логик хэлхээ
25. Логик элементийн оролтын хэлхээ 45. RS триггер
26. Логик элементийн гаралтын хэлхээ 46. Синхрончлогдох триггерүүд
27. Нээлттэй коллектортой гаралт 47. Хугацааны диаграмм
28. Логик “XOR” 48. Латч ба флип-флоп
29. Логик “XNOR” 49. D триггер
30. Комбинацийн логик хэлхээ 50. JK триггер
31. Хагас нэмэгч 51. Тоолуур
32. Бүрэн нэмэгч 52. Асинхрон тоолуур
33. Кодер 53. Синхрон тоолуур
34. Декодер 54. Реверсив тоолуур
35. 7 сегментийн индикаторын декодер 55. Регистер
36. Индикацийн аргууд 56. Цуваа регистер
37. Статик индикаци 57. Зэрэгцээ регистер
38. Динамик индикаци 58. Шилжүүлгийн регистер
39. Мультиплексер 59. Универсаль регистер
40. Мультиплексерын мод 60. TTL to CMOS, CMOS to TTL Driver
41. Демультиплексер

1.5. Олгох чадвар, дадал

Вам также может понравиться