Вы находитесь на странице: 1из 2

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ЭМНЭЛЭГ

Байгууллагын үндсэн чиг үүрэг: Сумын эмнэлэг нь ард иргэдэд Эрүүл


мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг стандартын дагуу чанартай, тэгш,
хүртээмжтэй үзүүлэх

Үйлчилгээний нэр төрөл:

- Эмийн ба эмийн бус эмчилгээ


- ЭХО шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг /ЭКГ/
- Лабораторийн шинжилгээ /сахар, ДОХ, БЗДХ, Элэгний В,С вирус зэргийг
тестээр,мазок үзэх, захын цусны / өндөгний/ шинжилгээ г.м/

Иргэдэд зориулсан үйлчилгээний мэдээлэл: 2010 оны 05 дугаар сараас хойш


хийж гүйцэтгэсэн ажлууд
- Сумын эмнэлэг нь Магадлан итгэмжлэлд 2010 оны 6-р сард орж 3 жилийн
хугацаатай батламж авсан.
- 2010 оны 6-р сараас эхлэн суманд лаборант орон тоогоор ажилуулж дээрх
шинжилгээнүүд хийгдэж байна.
- Халдварт бус өвчлөлийг бууруулах зорилгоор “ Эрүүл чийрэг бие” төслийг
Монголын Мянганы сорилтын санд бичиж, шалгаран 8210$-ийн төсөл хөтөлбөрт
хамрагдаж биеийн тамирын гадна талбай байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
- ДЭМБ-ын санхүүжилтээр 1900000$-ний “ Цэвэр орчин” төсөл хэрэгжүүлж бие
засах газар, бохир усны цоонгийг стандартын дагуу барьж ашиглалтанд оруулсан.
- Байгууллагын гадна орчныг цэвэр үзэмжтэй болгож, үйлчүүлэгчдэд таатай
орчин бүрдүүлж төсвийн хөрөнгө оруулалтаар гадна талбайг хайсжуулж , 20ш мод
тарьсан.
- Сургалтын өрөөг тохижуулан иргэдэд эрүүл мэндийн болон бусад мэдээллийг
хийж байна.
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя
жилийн ажлын хүрээнд “ Иргэдэд ээлтэй эмнэлэг” 2 сарын аянд говийн бүсийн
шалгаруулалтанд оролцож “ Шүд эрүүл бол-Бие эрүүл” илтгэлийг бага эмч Ж.
Адъяасүрэн тавьж бүсийн хэмжээнд шалгарлаа.
- Халдварт саа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 05 сартайгаас 5 настай
хүүхэд уулгасан.
- Сумын иргэдэд “ Цагаан хоолны ач тус” сэдвээр сургалт хийж, хоолны үзэсгэлэн
гаргалаа. Тус сургалтаас Сумын нийт иргэддээ өөрийнхөө болон гэр бүлийн
гишүүдийнхээ эрүүл мэндээ хамгаалж зорилгоор 2 дахь өдөр бүрийг цагаан хоолтой
өдөр болгохын тулд “Мягмар гариг- Цагаан хоол” уриалга гаргалаа.
- Сумын төвийн бүх өрхийн дунд “ Эрүүл мэндийг дэмжигч “айл өрхийг
шалгаруулах болзолт уралдааны үйл ажиллагаа явагдаж байна.

Вам также может понравиться