Вы находитесь на странице: 1из 3

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Үндсэн чиг үүрэг:


Цогц чадамжид суурилсан СӨБ-ын стандартыг хангах түвшинд суралцагчдад
боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх
ухааны үндэстэй удирдан чиглүүлэх

Төрийн үйлчилгээний нэр төрөл:


Сургалтын байгууллага

Иргэдэд зориулсан үйлчилгээний мэдээлэл:


 Эцэг эхчүүдэд СӨБ-ын хууль сурталчилах
 Эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх
 Багш эцэг эх, хүүхдийн гурвалсан холбоог сайжруулах зорилгоор анги бүлгүүд,
эцэг эх хүүхдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион явуулж
байгаа нь үр дүнд хүрч байна.
 Бага насны хүүхдийг зөв зохистой хооллолтонд шилжүүлэх ажлыг зохион
байгуулж. эцэг эхэд сургалт явуулах, хоолны амталгаа хийх ажлуудыг зохион
явуулж байна

2010 оны 05 дугаар сараас хойш хийж зохион байгуулсан ажлууд:


 Баян-Өндөр суманд зохион байгуулагдсан “Гурван баян” бүсийн тэмцээнд
оролцсож, хүүхдүүдийн дунд явагдсан “Би дуучин –2010” уралдаанд 4 хүүхэд оролцож
Төмөрбатын Төгөлдөрчимэг 3-р байр, Бямбадоржийн Санчирмаа Тусгай байр, “Бяцхан
математикч–2010” тэмцээнд Ганхуягийн Балчирдагина Тусгай байр, багш ажилчдын
дунд зохион явагдсан “Илтгэл”-ийн уралдаанд багш Т.Долгорсүрэн 2-р байр, шилжин
явах цомын төлөөх холимог багийн “Гар бөмбөг”-ийн тэмцээнд багаараа 2-р байр тус
тус эзэлж амжилт гаргасан.
 Уламжлал болгон зохиогддог “Хүүхдийн баяр”-ын үйл ажиллагаагаа зохион
байгуулж хагас жилийнхээ ажлын тайланг тавьж хүүхдийн урлагийн тоглолтыг амжилттай
зохион явуулсан. Энэ үеэр цэцэрлэгийн шилдэг хүүхдээр Бэлтгэл бүлгийн бяцхан
авъяастан Ганхуягийн Балчирдагиныг шалгаруулж, 2010 оны Шилдэг хүүхэд
өргөмжлөл, Алтан медалиар шагнаж, мөн бүлгүүд тус бүр шилдэг хүүхдүүдээ
шалгаруулж шагнаж урамшуулсан.

 Орчноо тохижуулах жилийн хүрээнд доорх ажлуудыг хийсэн:


 Байгууллагын хойд талын элсийг зөөж цэвэрлэсэн.
 Байгууллагын гадаад орчныг багш ажилчид гэр бүлийн хамтын
оролцоотойгоор тохижуулсан.
 10ш мод тарьсан.

 Багуудад явж зайны сургалтын материалыг эцэг, эх, хүүхдэд хүргэсэн.


 Зуны сургалтыг 6 багийн хүрээнд 21 хоногийн хугацаатай 125 хүүхэдтэйгээр
амжилттай зохион байгуулсан.

 Байгуулагынхаа өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор коридорын тохижилт


хийсэн.
 Анги бүлгүүдэд нийт 120 ширхэг цэцэг тарьсан.
 Сум сурталчлах өдөрлөгийн хүрээнд байгууллагын танилцуулах самбар
мэдээлэл зэргийг хийж, урлагийн арга хэмжээнд оролцсон.
 Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын болзолт уралдааны тайланг гаргаж
зурагт самбар хийсэн.
 Технологич багш шалгаруулах 1-р шатны бүсийн уралдаанд оролцож
бэлтгэл бүлгийн багш Д.Өлзийханд тэргүүн байр эзэлж аймгийн Технологич багш
шалгаруулах 2-р шатанд оролцохоор боллоо.
 Аймгийн “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдаанд бага бүлгийн багш
Т.Долгорсүрэн амжилттай оролцсон.

Вам также может понравиться