Вы находитесь на странице: 1из 5

The case was excerpt from book on “International Marketing: Competitive Strategies for Informational

and Technological Era in Global Market” by Dalkhsurengiin Tumurbat


Publishing year 2009
Бодит жишээнээс суралцахуй
Монгол Кашимер Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлт
Та өөрийгөөө “Монгол Кашимер” Хувьцаат Компанийн гүйцэтгэх захирал болсоноор компани болон салбарын дотоод болон
гадаад зах зээлд шинжилгээ байгууллагынхаа богино болон урт хугацааны зорилтуудыг дэвшүүлж байна гэж төсөөлөөд
кейстэй ажиллана уу.
1990 - ээд оны үе хүртэл ноолууран бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээ бус харин өргөн хэрэглээний бараа гэсэн ойлголт аль ч
зах зээл дэх хэрэглэгчийн зан төлөвт бий болсон. Нөгөө талаар Монголын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн өсч хэрэглэгчидийн
худалдан авах чадвар нэмэгдсэнээр ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ үндэсний өсөх хүчин зүйл болсон.
Харин, дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаас үүдэн 2008 болон 2009 онуудад ноос, ноолууран бүтээгдэхүүний
хэрэглээний гол сегмент болох АНУ, Европын Холбооны зах зээл хэрэглэгчидийн итгэлийн индекс буурсаныг харуулах нэг
үзүүлэлт бол ноолууран бүтээгдэхүүний эрэлт буурсанаар салбарын компаниудын экспорт багассаны нэгэн адил компанид ч
хүнд тусах болсон. Гэхдээ Монголын хувьд ашиглаагүй ноос, ноолуурын түүхий эдийн боломж их байгааг олж харсан
захирлын хувьд үүнийг хэрхэн ашиглах талаар дараах зорилтыг тавиад байна. Үүнд: нэгдүгээрт, үйлдвэрлэлийн үр ашгийг
дээшлүүлэх, технологийг сайжруулах Хоёрдугаарт, Монгол ноолуурыг гадны өрсөлдөгчид болон мэргэжилтнүүд мэддэг
болов ч ноолуурын бүтээгдэхүүн, брэндийг олон улсын зах зээл дэх хэрэглэгчид тэр бүр мэдэхгүй байгааг харгалзан
өрсөлдөхүйц үнэтэй, чанартай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гарган бүтээгдэхүүнээ хоногшуулах гэсэн зорилтыг нэн
түрүүнд тавиад байна. Дээрхи зорилтынхоо хүрээнд борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс маркетингийн нэгтгэсэн харилцаа
холбооны стратегийг хэрхэн боловсруулж хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаад байна.
Компанийн тухай
“Монгол кашимер” ХХК нь 2000 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн байранд
ноолуурын анхан шатны боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр болон гадаад, дотоод худалдаа үйлчилгээ
хийхээр байгуулагдсан.
Тус компани нь самнах машин 41, угаах машин 2 шугам, прессний машин, бутлах 2 машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж,
боловсруулсан бүтээгдэхүүнээ АНУ, Итали, Япон, Хятад зэрэг орнуудад экспортолж байгаа бол эцсийн бүтээгдэхүүн болох
ноолууран бүтээгдэхүүнээ АНУ болон Европын Холбооны зах зээлд гаргаж байна. Жилд 200 тонн түүхий ноос, 100 тонн
самнасан ноос боловсруулж, 150 мянган ширхэг бүтээгдэхүүн vйлдвэрлэн, зах зээлд нийлүүлдэг бөгөөд нийт 220 гаруй
ажиллагсадтай. Үйлдвэрлэлийн технологи, чанарын удирдлагын тогтолцоо хөгжингүй орны ижил төстэй үйлдвэрүүдийн
жишигт хүргэх зорилтын хүрээд Италийн тоног төхөөрөмж бүхий ээрээх, будах үйлдвэрийг ашиглалтанд оруулж дэлхийн
томоохон фирмийн бүрэн автомат сүлжих машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээс гадна бүтээгдэхүүний чанарыг
баталгаажуулахын тулд лабораторийн тоног төхөөрөмжөө шинэчилээд байна. Түүхий эдээ өөрсдөө бэлдэхийн зэрэгцээ,
малчдын хоршоолол, бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг.
Жилээс жилд үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг байнга шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаас гадна
нийгмийн хариуцлагаа сайтар хэрэгжүүлдэг компани гэдгийг онцлон тэмдэглэвэл зохино. Түүнчлэн, ноос ноолуурын
дотоодын зах зээлд зах зээлд өрсөлдөх чадвараа хангах үүднээс чанарын өндөр түвшинд хямд үнээр ноос ноолуур самнаж,
мөн захиалгаар утас ээрч өгч байна. Тус компаниас алсын хараа, эрхэм зорилго, бизнесийн философи болон орчиноо дараах
байдлаар тодорхойлсон.
 Компанийн алсын хараа. Дэлхийн ноолууран бүтээгдэхүүний өөрийн гэсэн ниче зах зээлд баттай байршин өвөрмөц
бренд болох;
 Эрхэм зорилго. Хэрэглэгч бүхнээ дээдлэн хүндэтгэж, салбартаа ямагт манлайлан, чанартай бараа, шилдэг
техник технологийг эрхэмлэн, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах;
 Бинесийн философи. Хэрэглэгчид, түншүүдтэйгээ урт хугацааны харилцаатай байж тэдэнд үнэ цэнийг өгч
технологийг стратегийнхаа төвд тавьж инновацийг тэргүүлэх зорилт болгон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
байгууллага байх;
SWOT шинжилгээ
Давуу тал S

Сул тал W

Боломж О

Аюул Т

Тус компанийн хувьд шийдвэрлэвэл зохих тулгамдсан дараах асуудлууд байна.


- Үйлдвэрлэлийнхээ орцод хэрэглэж буй будагаа олон улсад итгэмжлэгдсэн лабораториудад чанарын шинжилгээ
хийлгэж чадаагүй байна.
- Үйлдвэрийн бохир усны асуудал нь компанийн чанарт дутагдалтай байгаа хүчин зүйлийн нэг юм. Тухайлбал, 2008 онд
улсын хэмжээнд хийсэн үйлдвэрүүдийн бохир усны шалгалтанд хангалтгүй дүн аваад байгаа
- Монгол ямааны ноолуурын чанарыг сайжруулах стратегийн хүрээнд гарц өндөртэй нарийн ноолуурын  ямааны үр
төлөөс шилж авчирч өсгөх шаардлагтай байгаа
- Өөрийн ниче зах зээлд баттай хоногших үүднээс маркетингийн мэдээллийн системээ боловсруулах шаардлага
тулгараад байгаа
- Олон улсын худалдааны түгээлтийн системд нэвтрэн орж чадахгүй байгаа агаад жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр
дамжуулан брендээ борлуулж байна
- Идэвхижүүлэлтийн стратеги нь тэр бүр үр нөлөөтэй байж чаддаггүй бөгөөд өөрийн цахим сүлжээгээр сурталчилгаагаа
хүргэж, олон улсын худалдааны үзэсгэлэнд жилдээ нэг удаа оролцох байлаар хэрэглэгч, түнш, хувиарлан
борлуулагчтайгаа холбоо тогтоож байгаа гэх мэт. .
Монголын ноолуурын салбарын орчин
Монгол улсаас 2007 оны 7-р сард 5 жилийн хугацаанд ноолууран бүтээгдэхүүний тарифын амлалтаа хэрэгжүүлэх
бололцоогүйгээ ДХБ-д мэдэгдсэн бөгөөд үүнийг нь ч хүлээн зөвшөөрсөн нь дотоодын ноолуурын салбар ихээхэн хүнд
байдалд байгааг харгалзан үзсэн хэрэг юм. Ирэх 10 жилд түүхий ноолуурын экспортын татвараа тэглэхээр амлалт аваад байна.
 Монгол Кашимер Хувьцаат компанийн эх орных нь хувьд сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрхи ноолууран
бүтээгдэхүүний хэрэглээний өсөлттэй уялдан үндэсний хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн цар хүрээ өсөхийн
хирээр ямаан сүргийн тоо, ноолуурын бэлтгэлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Тухайлбал, 1989 онд 3 сая ямаатай байсан
бол 2009 оны байдлаар 10-р сарын байдлаар 46 сая ямаатай болсон байна. Монгол улс ямаан сүргийн тоогоор
дэлхийд дээгүүрт ордогын нэг илрэл нь дэлхийн ноолуурын түүхий эдийн 25 хувийг хангаж байна.
 2009 оны 6-р сард Монгол улсаас ноолууран бүтээгдэхүүний экспортын татварыг тэглэх болсон
 Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын тоон хязгаарлалтыг үгүй болгож экспортлох үүднээс боомт болон агаарын
боомтын тоог 3-20 болтол нэмэгдүүлсэн
 Хятадад олимп болохтой холбогдуулан нийслэлийнхээ ойр орчимд байрлах арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн
үйл ажиллагааг түр зогсоосон, засгийн газраас салбарынханд олгодог зээлээ зогсоож, хилээр орж, гарах түүхий
эдийн урсгалд тавих хяналтыг чангатгах бодлого баримталсан нь монгол ноолуур үнэгүйдэж байгаа нь нэг талаар
манай дотоодын үйлдвэрлэгчидэд нэг талаар таатай нөлөө үзүүлж байна.
Ийнхүү, сүүлийн жилүүдэд ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн зах зээлд өссөн нь нэг талаар малчидийн орлого
нэмэгдэхэд таатай нөлөөлөх болсон болов ч дараах тулгамдсан асуудлууд бий болоод байна.
 1997 онд ДХБ-д элссэнээр түүхий ноолуурын экспортод тавьсан хоригоо цуцалж татвар ноогдуулах болсон. 1997 оноос
хойш төгрөгийн ханш унаж дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ нэмэгдсэний зэрэгцээ 2000 оноос гаалийн ажлын
зохион байгуулалтанд өөрчилөлт орсны улмаас түүхий ноолуурыг их хэмжээгээр хууль бусаар Хятадруу гаргаж
өндөр үнээр зарах нөхцлийг бүрдүүлсэн зэргээс үүдэн ноолуур боловсруулах үйлдвэрийн салбар хүнд бэрх цаг үетэй
тулгарсан.
 Ноолуур нь давуу тал болов ч дэлхийн зах зээлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 1 хувийг хангаж чаддаггүй
агаад ноолуурын экспортын 28% нь эцсийн бүтээгдэхүүн, 72% нь түүхий болон самнасан ноолуур эзэлдэг.
 Ямааны тоо толгой мал сүргийн бүтцэд эзлэх харьцаа алдагдаж цөлжилтийн нэг эх үүсвэр гэдгийг эрдэмтэд тогтоогоод
байгаагаас гадна, засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс ямаан сүргийн бүтцийг
нэмэгдүүлэх бодлого барьсан нь бэлчээрийн даацыг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрсөөр байгаа.
 Дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын нөлөөгөөр самнасан ноолуурын ханш 60-70 америк доллар болоход манай
дотоодын зах зээлд ноолуурын үнэ 22-26 мянган төгрөг болж буурсан нь малчидийн амьжиргаанд шууд сөргөөр
нөлөөлсөн.
Монголын эдийн засгийн орчин ноолуурын салбарын хөгжилд төдийлөн ээлтэй биш байж ирлээ. Засгийн газраас ноолууран
бүтээгдэхүүний экспортын баримжаатай үйлвэрлэл байгуулах байтугай одоогын үйлдвэрүүдийнхээ өрсөлдөх чадварыг
хангахад дэмжлэг үзүүлэхгүй байгаа, Тухайлбал;
 1996 онд засгийн газрын үнэ чөлөөлөх бодлогын хүрээнд ноолуурын экспортын хоригийг цуцалж, худалдааг
чөлөөлснөөр түүхий ноолуур Хятадын хилрүү чөлөөтэй орох болсон нь нэг талдаа трансакцийн зардал өндөр, далайд
гарцгүй дотоодын үйлдвэрүүдэд хүнд цохилт болсон
 Доллар, юаньтай харьцах төгрөгийн бодит ханш суларах тохиолдол үе үе бий болдог
 Үйлдвэрлэлийн өндөр зардал, үүнд тээвэрлэлтийн өртөг асар өндөр, банкны зээлийн хүү өндөр атлаа хугацаа богино,
нэг ёсондоо санхүүгийн зуучлалд асар их зардал гаргаж байгаа, бэлтгэн нийлүүлэгчидтэй ажил хэргийг явуулахад
ихээхэн бэрхшээлтэй
 Экспортын банк одоогоор байхгүй
 Ноолуурын үнэ тогтоход Хятад ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. Монголын ченжүүд, зарим тохиолдолд Хятад иргэд
ноолуурыг малчидаас шууд авч Эрээн хотод байгаа компаниудад дамжуулж үнэ тогтоож байгаа
Эдгээр хүчин зүйлүүд нь Хятадын засгийн газраас үзүүлж буй хөшүүргүүдийн хувьд Монголын үйлдвэрлэгчидэд ихээхэн сул
тал болдог.
 Нөгөө талаар мал аж ахуйн салбарт засгийн газар ихээхэн хэмжээний татаас өгөхийн зэрэгцээ малчидийн зүгээс
татварт тэр бүр хамрагддаггүй, эрүүл мэндийн үйлчилгээ, тэжээлийг шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүй
нийлүүлж байна. Энэ нь нэг талаар малчидийн зүгээс орлогоо нэмэгдүүлэх үүднээс төдийлөн бүтээмжтэй
хандахгүй байгаа нь ноолуурын бэлтгэн нийлүүлэлтэнд нөлөөлсөөр байна.
 Иран болон Афганистантай харьцуулахад Монгол ноолуурын чанар сайн болов ч Хятадтай харцуулахад доогуур
гэсэн үнэлэлтүүдийг дэлхийн ноолуурын салбарынхан өгөөд байгаагаас гадна, Монгол улсад хэрэгжүүлж буй
түүхий ноолуурын чанарыг сайжруулах олон тооны төсөл, арга хэмжээнүүд төдийлөн үр дүнгээ өгсөнгүй.
 Ноолуурын чанарыг сайжруулсанаар бий болох нэг сул тал нь ноолуурын гарцыг бууруулдаг. Тухайлбал,
шихрэгтийн голч 17.5 –аас 15.5 болон 2 микроноор багасахад ноолуурын гарц ойролцоогоор 24 хувиар буурдаг.
Гэтэл, Монголын болон олон улсын зах зээлд чанараас хамаарсан үнийн нэмэгдэл дөнгөж 15 хувь байдаг.
 Малын эмч, техникч зэрэг мэргэжлийн хvмүүс ховордсон учир малчид малынхаа ашиг шимийн гарц, үүлдэр угсаа,
чанарын тухай бодохоосоо илvv тоо, ширхэг, хэмжээг чухалчлах болсоноор самнасан ноолуурын жин малчидийн
хувьд чухал зорилт нь болсон. Иймээс, малчидийн хувьд орлогод нөлөөлөх шихрэгтийн голчийг бууруулахад
чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хойрго ханддаг.
 Нөгөө талаар Монгол улсын засгийн газраас 2009 онд 260-р тогтоолоор малчдаас монгол ямааны ноолуур худалдан
авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”-ыг баталсан нь үр дүнд
хүрээгүй.
 Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай ноолууран бүтээгдэхүүний зах зээлийг сайжруулахын тулд түүхий
ноолуурын бэлтгэлийн системийг сайжруулах, хилээр гаргаж буй ноолуурт хяналт тавих, түүхий ноолуурын
экспортыг бууруулах, хил гаалиар нууцаар гаргах явдлыг зогсоох
Гадаад зах зээл дэх өрсөлдөгчид-Хятад
Монгол улс нь дэлхийн ноолуурын 21 хувийг бэлтгэж байхад Хятад75 хувийг бүрдүүлж байгаа агаад үлдсэн хувийг Иран,
Афганистан, Өмнөд Африк, АНУ, Австрали нийлүүлж байгаагаас харахад Хятад нь гол өрсөлдөгч төдийгүй түүнд гарч буй
өөрчлөлтүүд нь “Монгол Кашимер” ХК-ний хувьд орчиний үл хянагдах хувьсагч болох нь тодорхой байна. Монгол улсын
хөрш, гадаад худалдаанд давамгай оролцдог, экспортын зах зээл нь асар хурдацтай тэлж байгаа зэргийг харгалзан үзвэл
Хятадыг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад харгалзан үзэх нь асар чухал байдаг.
o Ажиллах хүчний зардал асар хямд атлаа, бүтээмж өндөртэй Хятад өрсөлдөгч пүүсүүдийн хувьд дэлхийн зах зээлд
өрсөлдөөний давуу тал нь болсоноор дэлхийн зах зээлд салбарын бүтээгдэхүүний үнэ буурч, борлуулалт нэмэгдэж
энэ хирээрээ үйлдвэрлэл нь өргөжих таатай боломжоод бүрдээд байна.
o Дэлхийн зах зээлд ноолуураар тэргүүлэгч орон нь Хятад болов ч Хөрш Монгол, Казакстан болон Иран, Туркээс импорт
хийж байна.
o 2001 оноос эхлэн боловсруулаагүй ноолуур экспортлох бодлого явуулсанаар экспортын 70% -ыг нь бэлэн бүтээгдэхүүн
эзэлж байна.
o Дэлхийн зах зээлд Хятад нь Монголын гол өрсөлдөгч болов ч малчид, ченжүүдээс Хятадруу хууль бусаар ноолуур
гарган боловсруулах үзэгдэл тасрахгүй байгаа бөгөөд энэ талаарх албан ёсны тоо баримт ихээхэн учир дутагдалтай
байна.
o Ямааны аж ахуй, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбар нь Хятадын автономит улс болох Өвөр Монголд
төвлөрдөг.
o 2001 оноос Хятад Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орохдоо экспортын урамшууллаа зогсоох, банкны зээлийн
хүүг багасгах зорилгоор олгож байсан татаасаа үзүүлэхгүй байх үүрэг, амлалт авсан болов ч дотоодынхоо
ноолуурын салбартаа санхүүгийн дэмжлэг үзүүлж, бага хүүтэй зээл олгож, нийгмийн салбарт зориулсан татварыг нь
хөнгөлж экспортын зах зээлд үндэсний компаниудаа гарахад нь дэмжлэг үзүүлж өөрчилөлт, шинэчлэл нээлттэй
бодлого явуулж эхэлсэн 1978 оноос эхлэн ноолуурын салбартаа татаасын бодлогыг илүү идэвхитэй явуулж байна.
үүнийн нэг албан ёсны баримт гэвэл “Түүхий ноолуурыг гаднаас импортлон одоо байгаа хүчин чадлаа бүрэн дүүрэн
ашиглан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн бренд нэрээр эсвэл нийлүүлэлтийн гэрээгээр гадаадад экспортлох
замаар ноолуурын үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгийн бүхий л үе шатыг Хятад улс дангаараа хяналт тогтоон
зохицуулах болно”1 гэж ноолуурын талаарх төрийн бодлогоо ийн тайлбарласан. Тухайлбал, 2005 онд Хятад улсаас
нийт түүхий ноолуурын 93 хувийн дангаараа хяналтандаа авсан.
Энэ бүгдийн үр дүнд тус улсаас Европын Холбооны зах зээлд ноолууран бүтээгдэхүүний экспорт нь 2004 онд 4 хувь байсан
бол 2007 онд 33 хувь болж нэмэгдсэн. Харин манай улсын засгийн газраас ноолуурын гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг
сайжруулахад маш бага зээл олгохын оронд зэс, алтны экспортын орлогоо нийгмийн халамжид зарцуулаад сөхөөгүй байна.
Салбарын бизнес эрхлэгчид болон төрийн бодлогын хооронд түншилэл алга байна. 2009 оны байдлаар гэхэд л ноолуурын
үнийн уналтад дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал нөлөөлсөөр байгаа болов ч Хятадын үйлдвэрлэгчид, бэлтгэн
нийлүүлэгчидээс ихээхэн хэмжээний ноолуурын нөөцтэй байгаатай бас нэг талаар холбоотой.
Дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн салбар
Зах зээлд өрсөлдөж буй компанийн хувьд дэлхийн хувцасны болон оёмол, сүлжмэлийн салбарын чиг хандлага, тухайн салбар
дахь ноолуурын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөөн, технологийн орчин зэргийг судлах нь зайлшгүй. Ноолууран
бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд дараах чиг хандлагуудтай байна.
 Дэлхийн ноолуурын салбарт өртөг, үнэ буурч, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл ерөнхийдөө агшсан,
 Үйл ажиллагааны төрөлжилт, хувиарлалт явагдаж байгаа,
 Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг богиносох болсон нь үйлвэрлэгчидийн зүгээс бүтээгдэхүүнийхээ загвар, дизайныг
шинэчлэх хугацааг богиносгож, жилд 8 удаа эсвэл сар дутам өөрчилөх замаар нэгжийн борлуулалтыг сайжруулах
арга хэмжээ авч эхэлсэн.
 Жижиглэнгийн худалдааны стратегиа өөрчилж, үнэ багатай, хязгаарлагдмал тооны стиль, өнгө, хэмжээтэй, мөнгөний
эргэлт хурдантай, илүүдэл багатай тогтолцооруу шилжээд байна.
 Үйлдвэрлэгчид болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн эрх мэдэл багасч, өнгө, загвар, хэмжээ, эрэлт хэрэгцээ
зэрэгтэй холбоотой эрсдлийг үүрдэг бренд эзэмшигчдэд шилжсэн. Дээрхи чиг хандлагын улмаас үйлдвэрлэл,
хувиарлалтын бүхий л үйл ажиллагааг хянахад компаниудын хувь хэтэрхий хүнд болсон тул тухайн салбарт үйл
ажиллагааны төрөлжилт бий болж, нэмэгдсэн өртгийн үе шатууд дахь үйл ажиллагааг өөр өөр компаниуд эрхлэн
явуулах болсон.
 Ноолууран бүтээгдэхүүний үнэ буурч, дунд болон доогуур зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүний зах зээл дэх эрэлт
хэрэгцээ нэмэгдэж байгаа ч ээрсэн алт буюу тансаг хэрэглээний өндөр үнэтэй ноолууран бүтээгдэхүүний зах зээл
байсаар байна.
Дээрхи хүчин зүйлүүдээс үүдэн компанийн хувьд өөрийн ниче зах зээлээ зөв олж байрших нь хамгийн чухал болоод байна.
Дотоодын өрсөлдөгчид
Монголын ноолуурын салбарт нэвтрэн орох, шинээр үйл ажиллагаа явуулах нь харьцангуй нээлттэй бөгөөд Херфиндал-
Хершманы индексээр дунд зэргийн төвлөрөлтэй, өрсөлдөөн хэвийн гэж тодорхойлдог. Монгол Кашимер хувьцаат компанийн
хувьд дотоодын зах зээлийн 11 хувийг эзэлдэг. Дотоодын гол өрсөлдөгчидийн талаар товчихон дурдахад:
 Говь. Монголын ноолуурын зах зээлд манлайлагч нь 1990 ээд оноос өмнө улсын үйлдвэр байсан Говь хувьцаат
компани бөгөөд гадаад зах зээлд ялангуяа, АНУ, Европ, Азийн орнуудад өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон.
Үүний нэг илрэл нь 2008 оны байдлаар сая төгрөгийн борлуулалт хийсний дотор сая төгрөгийн бүтээгдэхүүн
экспортлож сая төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо борлуулжээ.
 Гоёо. Дэлхийг Монгол ноолуураар гоёно гэсэн уриатай “Гоёо” компани анх 1993 онд анхан шатны үйлдвэрээр үйл
ажиллагаа эхлүүлж 2004 оноос Гоёо брендийг гаргаж нас насны хэрэглэгчидийн хүсэл сонирхолд нийцүүлсэн
загваруудыг гаргахын сацуу намар, өвөл, хавар, зун гэсэн хоёр хос улирлын загварын коллекциудыг хэрэглэгчиддээ
хүргэж эхэлсэн анхдагч компани юм. Тус компани нь зах зээлд бүтээгдэхүүний хувьд ялгарах стратегийг амжилттай
хэрэгжүүлж байна. 2006 оноос хойш хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалт хийж, технологио дорвитой шинэчилсэн.
Сүүлийн жилүүдэд ноолуурын зах зээлд өрсөлдөгчид, нийлүүлэгчидийн тоо нэмэгдэж, үнэ буурах, шинэ техник технологи
нэвтэрч бүтээмж нэмэгдэх чанар сайжрах үзэгдэл гарч байна. Үүний жишээ нь 2009 оны 10-р сарын байдлаар ноос ноолууран
бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг олон компани байна. Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний зах зээл дээр Говь Буян,
Монгол Амикал, Эвсэг, Акаши, Алтай Кашимер, Цагаан Алт, Мандахговь, Төгс Кашимер, Сор Кашимер компаниуд нь
гадаадын хөрөнгө оруулалттайгаар туршил судалгааны ажлын үр дүнд зах зээлд өрсөлдөхүйц шинэ брендүүдийг гаргаад
байна.

Асуулт
1. Засгийн газарт салбартаа тулгамдаж буй асуудлыг хөндөн тавихад Ноос, ноолуурын Холбоо болон Худалдаа Аж
Үйлдвэрийн Тэнхимээр дамжуулан ямар санал, зөвлөмжийг хүргэвэл зохих вэ?
2. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах үүднээс бусад гадаадын салбарын компаниудтай төрөл бүрийн
стратегийн холбоотой байгуулахад Гадаадын Хөрөнгө Оруулалт, Гадаад Худалдааны агентлаг ямар стратеги
боловсруулж үүрэгтэй оролцвол зохих вэ?
3. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үүднээс идэвхижүүлэлтийн ямар стратегийг боловсруулбал зохих
вэ?

1
Ren min ri bao(Daily News) 2005.4.19
4. Борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс идэвхижүүлэлтийн ямар стратеги, хөтөлбөр боловсруулбал зохих вэ?

Эх сурвалж: The World Trade Report 2009 Trade Policy commitments and contingency measures; С.Энх-Амгалан “Гоёо”
ХХК-ийн гүйцэтгэх захирал: “Өрсөлдөөн бол хэрэглэгчдэд ашиг, үйлдвэрлэгчдэд боломж олгодог үйл явц” 2009 оны 8
сарын 17. Өдрийн сонин; ASK Products English » CARE » SEAH HAIRSPA
http://products.askschwarzkopf.net/index.php?cid=107;

Вам также может понравиться