Вы находитесь на странице: 1из 36

“МАРГАД” ДЭЭД СУРГУУЛЬ

Кибер институт

Хичээлийн нэр:
Хичээлийн Код:
Метафизик ба онтологи

БАГШ: ДОКТОР, ПРОФЕССОР С.ХАШ-ЭРДЭНЭ


УТАС:976 - 99163960
ХАЯГ:IRIAS07@MAIL.RU
МЕТАФИЗИК БА
ОНТОЛОГИ
ГРЕК ХЭЛНИЙ META- ДАРАА, ЦААНА,
PHYSICA-ФИЗИК, БИЕТ БАЙГАЛЬ ГЭСЭН
ҮГСЭЭС ГАРАЛТАЙ.
ФИЗИК БУЮУ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ
УХААН БОЛ МЭДРЭХҮЙН ЭРХТЭНД
ӨРТӨГДДӨГ, ТҮҮНИЙ ТУСЛАМЖТАЙГААР
ТАНИН МЭДЭЖ БОЛОХ ЕРТӨНЦИЙН ЮМС
БОЛ ҮЗЭГДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ БӨГӨӨД
ХАРИН МЕТАФИЗИК НЬ МЭДРЭХҮЙН
ЭРХТЭНД ШУУД ӨГӨГДДӨГГҮЙ, ХИЙСВЭР
СЭТГЭЛГЭЭНИЙ ТУСЛАМЖТАЙГААР ТАНИН
МЭДЭЖ БОЛОХ ЕРТӨНЦТЭЙ ХОЛБООТОЙ
ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.
МЕТАФИЗИК

ӨНӨӨ ҮЕИЙН УТГААР МЕТАФИЗИК БОЛ


УЛАМЖЛАЛТ ФИЛОСОФИЙН АЛИВАА
СУРГААЛЫН ЦӨМ НЬ БОЛЖ, БАЙГАЛЬ,
ОРЧЛОН ЕРТӨНЦ, ХҮН, ХҮНИЙ МЭДЛЭГИЙН
ТУХАЙ СУРГААЛ, ҮНЭНИЙГ ХАЙХ, ТАНИН
МЭДЭХ АСУУДЛЫГ СУДАЛЖ, АХУЙ, МЭДЛЭГ,
СОЁЛ ЗЭРГИЙН ЭХ СУРВАЛЖ БОЛОН
ТҮГЭЭМЭЛ ЗАРЧМЫГ НЭЭХ ЗОРИЛГО ТАВЬЖ
БАЙДАГ.
МЕТАФИЗИК

МЕТАФИЗИКИЙГ ОЙЛГОХ ОЙЛГОЛТ ЯНЗ БҮР


БАЙДАГ БӨГӨӨД МАРГААНЫ ТӨВД НЬ ХЭЗЭЭ
ЯМАГТ:
❖ БОДИТ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
❖ БОДИТ БАЙДЛЫГ ФИЛОСОФИЙН ОНОЛЫН
ХУВЬД ТАНИН МЭДЭЖ БОЛОХ УУ?
❖ ЯАГААД ЕРТӨНЦИЙГ ТАНИН МЭДЭХ
ФИЛОСОФИЙН ТАНИН МЭДЭХҮЙ
БОЛОЛЦООТОЙ ВЭ? ЗЭРЭГ АСУУДЛУУД
БАЙДАГ
Эртний Грекийн метафизик
МИФ СЭТГЭЛГЭЭНД ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН
ЮМС, ҮЗЭГДЛҮҮДИЙГ ХЭН ТӨРҮҮЛЭВ? ГЭДЭГ
БАЙР СУУРИНААС АСУУДЛЫГ АВЧ ҮЗЭЭД, УРАН
ДҮРСЛЭЛ, ХЭТРҮҮЛЭГ ХЭРЭГЛЭН
ТАЙЛБАРЛАДАГ БАЙВ.
ЭРТНИЙ ГРЕКИЙН СЭТГЭГЧ ФАЛЕС АНХ
УДАА “ЕРТӨНЦ ЮУНААС ҮҮССЭН БЭ?” ГЭСЭН
АСУУЛТ ТАВЬЖ, ТҮҮНДЭЭ ХАРИУЛТ БОЛГОН,
ЕРТӨНЦИЙН БҮХ ЮМС, ҮЗЭГДЭЛ “УС” ЛУГАА
ТӨСӨӨТЭЙ ЗҮЙЛЭЭС ҮҮССЭН БА ЭРГЭЖ “УС”
БОЛОН ХУВИРЧ БАЙДАГ. УС БОЛ ЕРТӨНЦИЙН
АНХДАГЧ ЭХЛЭЛ, ШАЛТГААН МӨН ГЭЖ СУРГАЖ
БАЙЖЭЭ.
Эртний Грекийн метафизик
ХЭДИЙГЭЭР ФАЛЕС АНХДАГЧИЙГ БАЙГАЛЫН
ТОДОРХОЙ БИЕТ ЗҮЙЛ БОЛОХ УСТАЙ ЗҮЙРЛЭЖ
БАЙСАН БОЛОВЧ ТЭР НЬ ФАЛЕСИЙН ХУВЬД “АМЬД”
БУЮУ “БУРХАН ТЭНГЭРЛЭГ УС” ЮМ.
ФАЛЕСТАЙ НЭГ ҮЕД АМЬДАРЧ БАЙСАН
АНАКСИМАНДР, АНАКСИМЕН НАР ЕРТӨНЦИЙН
АНХДАГЧИЙН АСУУДЛЫГ АПЕЙРОН (ГРЕКИЙН
APEIRON- ХЯЗГААРГҮЙ, ТОДОРХОЙГҮЙ ГЭСЭН
ҮГНЭЭС ГАРАЛТАЙ), АГААР ГЭХ МЭТЭЭР ҮЗЭЖ
БАЙЛАА. УС, АПЕЙРОН, АГААР БОЛ БҮТЭЭГДЭЭГҮЙ,
УСТАШГҮЙ МӨНХ БӨГӨӨД БҮХ ЮМС ҮҮСЭН БУЙ
БОЛОХ СУБСТАНЦИАЛЬ /ЕРТӨНЦИЙН ЭХ ҮНДЭС,
МӨН ЧАНАР, ОБЪЕКТИВ БОДИТ БАЙДАЛ, ТҮҮНИЙ
БҮРЭН БҮТЭНЛЭГ БАЙДАЛ, ДОТООД НЭГДЭЛ
ЗЭРГИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ ФИЛОСОФИЙН ОЙЛГОЛТ /,
ГЕНЕТИК ЭХЛЭЛ ЮМ.
Эртний Грекийн метафизик
ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭНД ЕРТӨНЦИЙГ
ТАНИН МЭДЭХЭД ЗӨВХӨН СУБСТАНЦЛАГ
ЭХЛЭЛ, ШАЛТГААНЫГ ТАНИН МЭДЭХ НЬ
ХҮРЭЛЦЭЭТЭЙ БИШ, ТҮҮНИЙ ХӨГЖИЛ
ӨӨРЧЛӨЛТИЙН ЗҮЙ ТОГТОЛ, ШИНЖ ЧАНАРЫГ
ТАНИН МЭДЭХ ЁСТОЙ ГЭСЭН САНААГ АНХ
ГЕРАКЛИТ ДЭВШҮҮЛЭН ТАВЬСАН ЮМ.
ТЭРЭЭР ЕРТӨНЦ БОЛ БАЙНГА ДҮРЭЛЗЭН
АСЧ БАЙГАА “ГАЛ” МӨН БӨГӨӨД БҮХ ЮМС
МӨНХӨД ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ.
ЮМСЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХ СУРВАЛЖ НЬ
ТЭДНИЙ ДОТОРХ ЭСРЭГ ТЭСРЭГ ТАЛУУД ГЭЖ
СУРГАЖ БАЙЖЭЭ.
Эртний Грекийн метафизик
ДЭЭРХ СУРГААЛУУД БОЛ МЕТАФИЗИКИЙН
ЧУХАЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БОЛОХ АХУЙН
ТУХАЙ СУРГААЛЫН ҮҮСЛИЙН ҮЕ ЮМ. “ЕРТӨНЦ
БУЮУ БОДИТ БАЙДАЛ БОЛ АХУЙ ХИЙГЭЭД
БУРХАН ТЭНГЭР ХОЁРООС БҮРДДЭГ” ГЭЖ
ҮЗЭЭД АХУЙН ТУХАЙ СУРГААЛЫГ
БОЛОВСРУУЛАХ ОРОЛДЛОГЫГ АНХ УДАА
ХИЙСЭН ФИЛОСОФИЧ БОЛ ЭРТНИЙ ГРЕКИЙН
ПАРМЕНИД ЮМ.
ПАРМЕНИД АХУЙ ГЭДЭГ БОЛ МЭДРЭХҮЙД
ӨГӨГДДӨГ ЕРТӨНЦИЙН ЦААНА БАЙДАГ
БӨГӨӨД УГ ЧАНАРААРАА ЭНЭ БОЛ САНААНЫ
ЗҮЙЛ МӨН.
Эртний Грекийн метафизик
АХУЙ НЬ НЭГДМЭЛ, ХУВИРЧ
ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ, ТУЙЛЫН, ДОТООД, ОБЪЕКТ
СУБЪЕКТИЙН ЯЛГААГҮЙ БӨГӨӨД ТЭРЭЭР БАЙЖ
Л БОЛОХ БҮРЭН ДҮҮРЭН, ТӨГС БОЛОВСРОНГУЙ,
БАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ НЭН ТЭРГҮҮНД ҮНЭН, АЧ
ТУСТАЙ САЙХАН СЭТГЭЛ, ЭД БАЯЛАГ, БАЯР
БАЯСГАЛАН, ГЭРЭЛ ГЭГЭЭ, ИТГЭЛ НАЙДВАР
МӨН ГЭЖ ТОДОРХОЙЛЖ БАЙЛАА.
ЖИНХЭНЭ БОДИТ БАЙДАЛ БОЛОХ АХУЙ НЬ
ҮҮСЭН БУЙ БОЛООГҮЙ, ҮҮСДЭГГҮЙ, УСТДАГГҮЙ,
ЦОРЫН ГАНЦ НЭГДМЭЛ НЭГ, ХӨДӨЛГӨӨН
ӨӨРЧЛӨЛТГҮЙ, ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД ЭЦЭС
ТӨГСГӨЛГҮЙ ЮМ.
Эртний Грекийн метафизик

АХУЙ ОРШИН БАЙХАД ӨӨР ЗҮЙЛИЙН


ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БАЙХГҮЙ БӨГӨӨД
МЭДРЭГДЭХ ШИНЖ ЧАНАРГҮЙ УЧИР ТҮҮНИЙГ
ЗӨВХӨН ОЮУН УХААН, СЭТГЭЛЭЭРЭЭ ОЙЛГОН
ЭЗЭМШИЖ, ТАНИН МЭДЭЖ БОЛНО.
АХУЙ БОЛ ОЮУН САНААЛАГ БӨГӨӨД ХАРИН
ХҮНИЙ СУБЪЕКТИВ САНАА СЭТГЭЛ БИШ,
ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН ОЮУН УХААН ЮМ.
ЕРТӨНЦ ЭНЭ ОЮУН УХААНААР Л ДАМЖИН
ХҮНД ШУУД ӨГӨГДӨЖ БАЙДАГ ГЭЖЭЭ.
Эртний Грекийн философи сэтгэлгээний
томоохон төлөөлөгч Платон:

ЕРТӨНЦИЙН ЖИНХЭНЭ АХУЙ БОЛ “ТӨРӨЛ”


БӨГӨӨД ТӨРӨЛ УГ ЧАНАРААРАА ОЮУН
САНААЛАГ ЮМ. БИЕТ ЮМС ҮЗЭГДЭЛ БОЛ
САНААЛАГ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТӨДИЙ ЮМ.
ЭЙДОС БУЮУ САНАА БИЕЖИЖ,
ХЭЛБЭРЖСЭН НЬ ЕРТӨНЦ ДЭЭРХ, МЭДРЭХҮЙД
ТАНИГДДАГ ЗҮЙЛС БОЛНО. ТЭДГЭЭР НЬ
ЖИНХЭНЭ АХУЙН ХУУЛБАР, ХЭЛБЭР ТӨДИЙ
ГЭЖ ТЭРЭЭР ҮЗСЭН.
Дундад зууны үеийн теологи ба
метафизик

ЭРТНИЙ ГРЕКИЙН ОЮУНЫ СОЁЛД


ФИЛОСОФИЙН ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ҮҮРГИЙГ
ДУНДАД ЗУУНЫ ҮЕД ТЕОЛОГИ (THEOS- GOD-
БУРХАН ТЭНГЭР, ЕРТӨНЦИЙН ЭЗЭН, LOGOS-
СУРГААЛ) ГҮЙЦЭТГЭХ БОЛЖЭЭ. ИНГЭСНЭЭР
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН-БУРХАН ТЭНГЭР БОЛ
ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭГЧ, ЖИНХЭНЭ, ЦОРЫН ГАНЦ
АХУЙ БОЛОХ ТУХАЙ ХРИСТОС ШАШНЫ
НОМЛОЛЫГ ЗӨВТГӨХ, ХАМГААЛАХАД
ЧИГЛЭГДЭЖ БАЙЖЭЭ.
Философийн, түүний дотор
метафизикийн бүх асуудлыг теологийн
сургаалд багтаан, түүний гол цөм нь бурхан
тэнгэрийн оршин байхуйн буюу ахуйн
нотолгоо гэж христос шашны ариун хутагт
Аквины Фома үзээд дараах үндэслэлийг
хийжээ.
ҮҮНД:
1. ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗӨВХӨН МЕХАНИКИЙН
БИШ, ӨРГӨН УТГААР НЬ АВЧ ҮЗВЭЛ “АНХДАГЧ
ХӨДӨЛГӨГЧ” ЗАЙЛШГҮЙ БАЙХАД ХҮРЭХ
БӨГӨӨД ЭНЭ НЬ БУРХАН ТЭНГЭР ЮМ.
ҮНДЭСЛЭГЭЭ

2. ХЭРЭВ ЕРТӨНЦ ДЭЭРХ БҮХ ЮМС


ШАЛТГААНТАЙ БАЙДАГ БОЛ “АНХДАГЧ
ШАЛТГААН” БУЮУ БУРХАН ТЭНГЭР ЗААВАЛ
БАЙХ ЁСТОЙ.
3. ЕРТӨНЦ ДЭХ ХЯЗГААРГҮЙ ОЛОН,
САНАМСАРГҮЙ, БОЛОЛЦООТОЙ ЮМС,
ҮЗЭГДЭЛ НЭГ ЗАЙЛШГҮЙ ШАЛТГААНЫ
УДИРДЛАГАД БАЙХ БӨГӨӨД ЭНЭ НЬ БУРХАН
ТЭНГЭР ЮМ.
ҮНДЭСЛЭГЭЭ

4. АЛИВАА ЮМСЫН ТӨГС БОЛОВСРОНГУЙ


БАЙДЛЫГ(ҮНЭН, АРИУН СЭТГЭЛ, ГОО
САЙХАН) ХЭМЖИХ БҮХ ТӨГСГӨЛӨГ
БОЛОВСРОНГУЙГ ХЭМЖИХ ТУЙЛЫН
ХЭМЖҮҮР БАЙХ ЁСТОЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ МӨН
Л БУРХАН ТЭНГЭР ЮМ.
5. ЕРТӨНЦ ДЭЭР БАЙГАА БҮХ ЮМС ҮЗЭГДЭЛ
ЯМАР НЭГ БАЙДЛААР ЗОРИЛГОТ ШИНЖТЭЙ
БАЙДАГ БА ЭЦСИЙН ГОЛ ЗОРИЛГО БАЙХ
ЁСТОЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ БУРХАН ТЭНГЭР ЮМ.
Шинэ үеийн философи дахь
метафизик.

ШИНЭ ҮЕИЙН ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭНД


МЕТАФИЗИКТ ХАНДАХ ХОЁР ЭСРЭГ ТЭСРЭГ
ХАНДЛАГА ҮЙЛЧИЛЖ БАЙВ.
ҮҮНД: НЭГ ХАНДЛАГА ШИНЖЛЭХ УХААНЫ
ТАНИН МЭДЭХҮЙГ МЕТАФИЗИК АСУУДЛУУДААС
ЧӨЛӨӨЛӨХ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН
МЭДЭХҮЙН АРГА ЗҮЙГ БОЛОВСРУУЛАХАД ОЮУН
УХААНАА ЧИГЛҮҮЛЭХЭД ГОЛ АНХААРЛАА
ХАНДУУЛЖ БАЙЛАА.
Шинэ үеийн философи дахь
метафизик.

НӨГӨӨ ХАНДЛАГА НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ


ТАНИН МЭДЭХҮЙД АНХДАГЧ ФИЛОСОФИ БУЮУ
МЕТАФИЗИКИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТУХАЙ
АРИСТОТЕЛИЙН ҮЗЭЛ САНААГ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ, МЕТАФИЗИК ЭХЛЭЛЭЭС БОЛОН
ТЕОЛОГООС ШИНЖЛЭХ УХААНЫ БҮХ
МЭДЛЭГИЙГ ДЕДУКЦЛЭН ГАРГАЖ АВАХЫГ
ОРОЛДОЖ БАЙЛАА.
Рене Декарт
ДЕКАРТЫН ҮЗЛЭЭР, ЗӨВХӨН МЕТАФИЗИК
ТӨДИЙГҮЙ БҮХ МЭДЛЭГ ҮНЭНД ХҮРЭХИЙН
ТУЛД ЭРГЭЛЗЭЭГҮЙ ҮНЭН ЗӨВ ҮНДЭСЛЭЛ
ДЭЭР ТУЛГУУРЛАХ ЁСТОЙ. ИЙМ ҮНДЭСЛЭЛ
БОЛ СЭТГЭХҮЙ БӨГӨӨД ТЭРЭЭР ҮҮНИЙГЭЭ
“БИ СЭТГЭЖ БАЙГАА УЧРААС БИ ОРШИЖ
БАЙНА” ГЭЖ ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА.
СЭТГЭХҮЙ, САНАА БОЛ АХУЙН ТУХАЙ МЭДЛЭГ,
САНАА МӨН. МЕТАФИЗИК ДЭХ АХУЙН ТУХАЙ
АСУУДАЛ БОЛ СЭТГЭЖ БАЙГАА СУБЪЕКТИЙН
АХУЙН ТУХАЙ АСУУДАЛ ЮМ. СУБЪЕКТ БОЛ
СЭТГЭЖ БАЙГАА ЮМ МӨН. СЭТГЭХҮЙ БОЛ
СУБЪЕКТИЙН МӨН ЧАНАР ЮМ.
Мөн энэ үед метафизик асуудлыг
боловсруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн
сэтгэгч бол И.Кант юм. Тэрээр ертөнцийг бүхэлд
нь тайлбарлахыг оролдож байгаа метафизикийн
хүрээнд оюун ухаан нь зайлшгүй зөрчилд хүргэнэ.
Энэ зөрчил дараах дөрвөн антиномиор илэрнэ.
✓1-р тезис: Ертөнц цаг хугацаа, орон зайн хувьд
эхлэл, хязгаартай.
✓Эсрэг тезис: Ертөнц орон зай, цаг хугацааны
хувьд хязгааргүй.
✓ 2-р тезис: Ертөнцийн бүх юмс энгийн зүйлээс
бүтдэг.
✓ Эсрэг тезис: Энгийн юмс гэж байхгүй. Бүх юмс
нарийн нийлмэл.
Бодлого
✓ 3-р тезис: Ертөнц дээр чөлөөт шалтгаан бий.
✓ Эсрэг тезис: Ямар ч чөлөөт байдал байдаггүй.
Бүх юмс байгаагаараа л байдаг.
✓ 4-р тезис: Ертөнцийн шалтгаануудад ямар нэг
зайлшгүй мөн чанар байгаа.
✓ Эсрэг тезис: Ертөнцөд зайлшгүй шалтгаан гэж
байхгүй бөгөөд бүх юмс тохиолдол шинжтэй.
Антиноми тезисүүдийг тус тусад нь нотолж болохын
зэрэгцээ нэгийг нь дэвшүүлэх явцад нөгөөгөө заавал эсрэг
санал болгон дэвшүүлж байдаг. Дээрх шийдвэрлэгдэшгүй
боловч зайлшгүй зөрчлүүд бол оюун ухааны гайхамшигт
үзэгдэл, метафизикийн хязгаарлагдмал, сул байдлыг
харуулдаг. Энэ гайхамшигт үзэгдлийн цаана туйлын,
зайлшгүй ямар нэг юм байгаа, түүний учир шалтгааныг олох
хэрэгтэй хэмээн Кант үзэж байв.
ХХ зууны философи дахь метафизик
СОНГОДОГ ФИЛОСОФИЙН ГОЛ АСУУДАЛ НЬ МЕТАФИЗИКИЙН
АСУУДЛУУД БАЙДАГ. ХАРИН ХХ ЗУУНЫ СОНГОДОГ БУС
ФИЛОСОФИД МЕТАФИЗИК БАЙХГҮЙ, БҮХЭЛДЭЭ МЕТАФИЗИКИЙН
ЭСРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ЮМ.
ОРЧИН ҮЕИЙН ӨРНӨДИЙН ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭНД
НӨЛӨӨ БҮХИЙ СОНГОДОГ БУС ФИЛОСОФИЙН ЧИГЛЭЛҮҮД БОЛОХ
ШИНЭ КАНТЧ ҮЗЭЛ, ПОЗИТИВИЗМ, ТҮҮНИЙ ЯНЗ БҮРИЙН
ХУВИЛБАРУУД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ДЭВШЛИЙН
НӨЛӨӨН ДОР “БУРХАН ТЭНГЭРТ” ИТГЭХ ИТГЭЛИЙГ ШИНЖЛЭХ
УХААНД ИТГЭХ ИТГЭЛЭЭР СОЛЬЖ, ФИЛОСОФИЙН СУДЛАХ
ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГ, АРГА, ХЭЛЭНД АНАЛИЗ
ХИЙХ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АРГА ЗҮЙГ
БОЛОВСРУУЛАХ ЯВДЛААР ХЯЗГААРЛАСАН СЦИЕНТИСТ
/НИЙГМИЙН ҮЗЭЛ САНААНЫ АМЬДРАЛ, СОЁЛЫН
ТОГТОЛЦООНД ШИНЖЛЭХ УХААНЫ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ
ҮНЭМЛЭХҮЙ БОЛГОН АВЧ ҮЗДЭГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ/
ФИЛОСОФИЙН СУРГААЛЫГ ХӨГЖҮҮЛЖЭЭ.
ШИНЭ КАНТЧ ҮЗЭЛ, ПОЗИТИВИЗМ ХОЁР НЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АРГЫГ
БОЛОВСРУУЛАХ ГЭСЭН ГОЛ ЗОРИЛГОО
ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ЮУНЫ ӨМНӨ ШИНЖЛЭХ
УХААНЫГ ШИНЖЛЭХ УХААНЧ БИШ БОЛГОДОГ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЭСРЭГ ЭЛЕМЕНТҮҮД БОЛОХ
ФИЛОСОФИ, МЕТАФИЗИКЭЭС ЧӨЛӨӨЛӨХ
ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ. ТУХАЙЛБАЛ,
ПОЗИТИВИЗМЫГ ҮНДЭСЛЭГЧ О.КОНТ ХҮН
ТӨРӨЛХТНИЙ ОЮУН УХААН:
1. ТЕОЛОГИЙН БУЮУ ШАШНЫ
2. МЕТАФИЗИКИЙН
3. ПОЗИТИВ БУЮУ ШИНЖЛЭХ УХААНЫ
ГЭСЭН ГУРВАН ҮЕ ШАТЫГ ДАМЖИН ХӨГЖИЖ
ИРСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ.
АХУЙ- ОБЪЕКТИВ ОРШИЖ БАЙГАА БОДИТ
БАЙДЛЫГ ТЭМДЭГЛЭХ ФИЛОСОФИЙН
ҮНДСЭН ОЙЛГОЛТ, КАТЕГОРИ ЮМ. АХУЙГ
ЗӨВХӨН МАТЕРИАЛЛАГ, БИЕТ ЗҮЙЛСЭЭР
ХЯЗГААРЛАН ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ. ЯНЗ
БҮРИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН САНААЛАГ
ЮМС, ҮЗЭГДЛҮҮДЭД БАЙГАА “ОРШИН
БАЙГАА” НИЙТЛЭГ ШИНЖИЙГ АХУЙ ХЭМЭЭХ
КАТЕГОРИОР ИЛЭРХИЙЛДЭГ. АХУЙ НЬ
АМЬГҮЙ, АМЬД БАЙГАЛ, БИОСФЕР, ХҮНИЙ
НИЙГМИЙН АХУЙ ГЭХ ЗЭРЭГ ОЛОН
ТӨВШИНТЭЙ.
СУБСТАНЦИ - ЛАТИН ХЭЛНИЙ SUBSTANTUA-
МӨН ЧАНАР, ҮНДЭС СУУРИНД БАЙДАГ, ҮНДЭС
СУУРЬ, ЭХЛЭЛ БОЛЖ БАЙДАГ ЗҮЙЛ ГЭСЭН
УТГАТАЙ ҮГ. ФИЛОСОФИЙН СУРГААЛД ЭНЭ
ОЙЛГОЛТООР БАЙНГА ХАРЬЦАНГУЙ
ТОГТВОРТОЙ, ГАДНЫ ӨӨР ЗҮЙЛЭЭС
ШАЛТГААЛАХГҮЙ, ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ШАЛТГААН
БОЛОН БИЕ ДААН ОРШИЖ БАЙГАА ЯМАР НЭГ
ЮМЫГ ТЭМДЭГЛЭДЭГ. ФИЛОСОФИД ЦОРЫН
ГАНЦ СУБСТАНЦ БАЙГААГ ЗӨВШӨӨРДӨГ-
МОНИСТ, ХОЁР СУБСТАНЦИЙН ОРШИН БАЙГААГ
ЗӨВШӨӨРДӨГ-ДУАЛИСТ, ОЛОН СУБСТАНЦИЙН
ОРШИН БАЙГААГ ЗӨВШӨӨРДӨГ-ПЛЮРАЛИСТ
ЧИГЛЭЛҮҮД БАЙДАГ.
Оршихуйн тухай асуудал
Философийн үлэмж төвөгтэй олон асуулт нь
оршин байхуйн тухай асуудлыг авч үзэхэд зүй ёсоор
хүргэдэг юм. Юу оршин байна вэ? Оршин байхуй
гэж чухам юу юм бэ? чухам юу оршиж байгаа тухай
өөрсдийнхөө санал бодлыг хүмүүс яагаад байн байн
хянан үзэж, өөрчилж байдаг юм бэ? Оршин байгаа
зүйлийн юу нь хүнээс хамаарч, юу нь эс хамаарч
байна вэ? Эдгээр асуултанд хангалттай
хариултуудыг олно гэдэг тийм ч амаргүй билээ.
Эхлээд харахад оршин байхуйн тухай асуудал
тун энгийн, хялбар мэт санагдаж болно. Тухайлбал,
миний харж, сонсож байгаа бүхэн оршин байна, би
нарыг харж байна, тэгэхээр нар оршин байна гэсэн
Оршихуйн тухай асуудал

ГЭВЧ, ЮМСЫН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ


ХАНГАЛТТАЙ ИЛЭРХИЙЛЭГЧ ТЭРХҮҮ ГЭРЭЛ
ГЭГЭЭ, ҮЗТЭЛ ИЛЭРХИЙ БАЙДЛААС ФИЛОСОФИ
ЯМАГТ АНГИД БАЙДАГ.
НАР БИДЭНД ЖИЖИГХЭН МЭТ ҮЗЭГДДЭГ
БОЛОВЧ ҮНЭН ХЭРЭГТЭЭ АГУУ ТОМ БИЛЭЭ.
ТЭР ДЭЛХИЙГ ТОЙРОН ЭРГЭДЭГ МЭТ
САНАГДАВЧ ҮНЭН ХЭРЭГТЭЭ ДЭЛХИЙ ТҮҮНИЙГ
ТОЙРОН ЭРГЭЖ БАЙДАГ. НАРАН ДЭЭР ЦӨМИЙН
УРВАЛ ЯВАГДДАГ ГЭДГИЙГ ФИЗИКИЙН
ШИНЖЛЭХ УХААНААР ДАМЖУУЛЖ МЭДДЭГ
БОЛОХООС БИШ ЭНГИЙН НҮДЭЭР БИД ХАРЖ
ЧАДАХГҮЙ ЮМ.
Оршихуйн тухай асуудал
ОРШИХУЙН ТУХАЙ СЭДЭВ ЯАГААД ИЙМ
АСУУДАЛЛАГ ШИНЖТЭЙ БАЙНА ВЭ? ЭНЭ НЬ
ЮУНЫ ӨМНӨ БИДНИЙ МЭДЛЭГИЙН ХАРЬЦАНГУЙ,
БАС ӨӨРЧЛӨГДӨМТГИЙ ШИНЖТЭЙ ХОЛБООТОЙ
ЮМ.
МЭДЛЭГ ХӨГЖИХИЙН ХЭРЭЭР ОРШИХУЙН
ТУХАЙ БИДНИЙ ТӨСӨӨЛӨЛ ӨӨРЧЛӨГДӨЖ
БАЙДАГ. ӨӨРСДИЙНХӨӨ БОЛОВСРУУЛСАН ОНОЛ,
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ДЭЭРЭЭ ТУЛГУУРЛАХГҮЙГЭЭР
ХҮН ЯМАР НЭГ ЮМНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН
БОДОЖ ЧАДДАГГҮЙ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ОРШИН
БАЙГАА БҮХЭН НЬ ЗӨВХӨН БИДНИЙ МЭДЛЭГЭЭС
УРГАН ГАРСАН ЗҮЙЛ МЭТ ДҮГНЭЛТ ХИЙЖ БОЛНО
Оршихуйн тухай асуудал
ХАРИН АЛИВАА ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ЯМАР
НЭГЭН ҮР ДҮНТЭЙ АРГА, ОНОЛ НЬ БОЛЖ БАЙДАГ
ТАНИН МЭДЭХҮЙНХЭЭ АЧ ТУСААР Л ХҮН ОРШИН
БАЙГАА ЮМСЫН ТУХАЙ ТУНГААН БОДОХ
ЧАДВАРТАЙ БАЙДАГ ГЭСЭН ҮГ.
ТЭГЭХЭЭР АЛИВАА ОНОЛ НЬ АХУЙН ТУХАЙ
СУРГААЛ БУЮУ ОНТОЛОГИ /ГРЕК ХЭЛНИЙ ONTOS-
ОРШИЖ БУЙ ЮМ + LOGOS - СУРГААЛ/ БОЛДОГ,
ХАРИН АЛИВАА ОНТОЛОГИ БОЛ ОНОЛ ЮМ.
ЭНДЭЭС ЧУХАМ ЮУ, ЯМАР БАЙДЛААР ОРШИЖ
БАЙНА ВЭ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ОНОЛЫН
МЭДЛЭГИЙН ҮНДСЭН ДЭЭР Л ТАЙЛБАРЛАГДДАГ
ГЭСЭН МАШ ЧУХАЛ ДҮГНЭЛТИЙГ ХИЙЖ БОЛОХ
БАЙНА.
Ахуйн олон хэв маяг.

Oршихуйн тухай асуудал нь төгс


үндэслэгээгээ шинжлэх ухаануудаас, тэр дундаа
философиос олж авдаг ажээ. Бид шинжлэх ухаанд
хандсанаараа ахуйн янз бүрийн хэв маягтай учрах
бөгөөд, тэдгээрийн тоо хэмжээ нь угтаа шинжлэх
ухааны тоо хэмжээгээр тодорхойлогддог.
Өөрөөр хэлбэл, ахуйн бүх хэв маяг нь орчин
үеийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд ямар
нэг хэмжээгээр орж ирсэн гэсэн санаа болой.
Ахуйн олон хэв маяг.

ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЛЭЭН


ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР ЭГЭЛ ХЭСГҮҮД ВАКУУМ,
АТОМ, МОЛЕКУЛ ОРШИН БАЙДАГ.
АСТРОНОМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР БОЛ ОДОД, ГАРИГ
ЭРХСҮҮД ОРШИЖ БАЙДАГ.
БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР БОЛ ДНХ, РНХ, УУРАГ, ЭС,
ТӨРӨЛ БҮРИЙН БИОНЭГДЛҮҮД ОРШИЖ БАЙДАГ.
НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНУУДЫН ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР БОЛ ХҮМҮҮСИЙН
ХООРОНД ЭДИЙН ЗАСГИЙН, УЛС ТӨРИЙН,
НИЙГМИЙН БОДИТ ХАРИЛЦАА ОРШИЖ БАЙДАГ.
Ахуйн олон хэв маяг.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР БОЛ САНАА БОДОЛ,
ДОГДЛОЛ, МЭДРЭМЖ ОРШИЖ БАЙДАГ.
МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ШИНЛЭХ УХААНЫ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР МЭДЭЭЛЭЛ ОРШИЖ БАЙДАГ.
МАТЕМАТИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР БОЛ ТОО, ГЕОМЕТРИЙН
ДҮРС, ФУНКЦ, ЦАГИРАГ, ТАЛБАЙ ОРШИЖ БАЙДАГ
БАЙНА.
ФИЛОСОФИЙН УХААНЫ ЗӨВШӨӨРЧ БАЙГААГААР
БОЛ САНААЛАГ ЗҮЙЛ /ПЛАТОН/, БУРХАН ТЭНГЭР
/ХРИСТОС/, ХҮМҮҮСИЙН ХООРОНД НЭГ ХЭСЭГ НЬ
НӨГӨӨГӨӨ МӨЛЖИХ МӨЛЖЛӨГ /МАРКС/, СЭТГЭЛИЙН
ГАНСРАЛ, ДОГДЛОЛ БОЛОН ТЭДГЭЭРИЙН МӨН ЧАНАР
/ГУССЕРЛЬ/, ОЙЛГОХУЙ /ГАДАМЕР/, ОРШИН БАЙДАГ.
Ахуйн олон хэв маяг.
ОРШИН БАЙХ ГЭДЭГ НЬ ОНОЛЫН САНААНУУДААР
/ЯЛАНГУЯА ОЙЛГОЛТ, ҮНЭЛЭМЖҮҮДЭЭР/
ИЛЭРХИЙЛЭГДДЭГ ТОДОРХОЙ БАЙДАЛТАЙ БАЙХ
ГЭСЭН ҮГ ЮМ. ОНОЛ ЮУНЫ ТУХАЙ ТАЙЛБАРЛАЖ
БАЙНА, ЧУХАМ ТҮҮНИЙ ОРШИХУЙН ТУХАЙ
МЭДЛЭГИЙГ ХҮН ЭЗЭМШИЖ БАЙДАГ.
ОНОЛЫН ХҮРЭЭНД ЯМАР НЭГ ХЭМЖЭЭГЭЭР
ЗӨРЧИЛТЭЙ, ЭСВЭЛ ОНОЛД ЕРӨӨС ТУСГАГДААГҮЙ
МЭДЛЭГ БҮХЭН БАТТАЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ. ЯМАР
НЭГ ЮМ ОРШИН БАЙНА ГЭДЭГ НЬ ТҮҮНИЙ ТУХАЙ
МЭДЛЭГ ШИНЖЛЭХ УХААНЫ ШАЛГУУРТ БҮРЭН
НИЙЦЭЖ БАЙВАЛ, ЯЛАНГУЯА ОНОЛЫН ХЭМЖЭЭНД
ЗӨРЧИЛГҮЙ, БАРИМТААР БАТЛАГДАХ ТОХИОЛДОЛД Л
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨНӨ.
АХУЙН ТУХАЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

1. МОНИСТ
2. ДУАЛИСТ
3. ПЛЮРАЛИСТ