Вы находитесь на странице: 1из 3

Оюутны нэр, код: Т.Болормаа H.

ML20D162
Сэдэв: Маршал Хорлоогийн Чойбалсан
Чойбалсан нь 1895 оны 2 сарын 8-нд төрсөн. Тухайн үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн
хошууны Зүүн Суваргачин отгийн хамжлага малчин эмэгтэй Хорлоогийн 3 дахь хүү болон
мэндэлсэн байна. Түүний эцэг нь Жамц хэмээх хүн байсан бөгөөд Манжуур дахь Дагуур
Монголоос цагаачилж ирсэн Барга ястан хүн байжээ. Тэрбээр хошуу тамгын газрын хавчлагаас
болоод Хорлоотой гэр бүл чадаагүй аж. Гэвч хүүгээ төрсний дараа Хорлоог асарч тойлон,
хүүдээ Дугар хэмээх нэр өгөөд явсан бөгөөд дахиж эргэж ирээгүй гэдэг. Дугар хүү хоёр айл
дамжин үрчлэгдэж сүүлд нь төрсөн эх дээрээ буцаж ирсэн аж. Тэрбээр 7 наснаасаа эхлэн Төвөд
ном сурч улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн Чойбалсан гэдэг
нэртэй болсон байна. 1910 оны зун хөдөө гэртээ хариад дахиж Санбээсийн хүрээнд очоогүй
бөгөөд найз Гэндэн-Яринпилын хамт Их Хүрээнд ирж хар бор ажил хийх болов. Чойбалсан 17
насандаа Монгол улсын гадаад яамны байгуулсан “Орос ,монгол хэл бичгийн сургуульд”
буриад багш Данчиновын дэмжлэгээр суралцан, жилийн дараа суралга сахилгаараа шалгарч
1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод суралцжээ.1917 онд Оросын хувьсгалын улмаас
(Октябрийн хувьсгал) Эрхүү хотоос нутагтаа буцан ирсэн. Чойбалсан Орост болсон үйл явдлыг
нүдээр үзсэн бөгөөд ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь
заяанд үндсэн эргэлт гаргасан.1918 онд тэрбээр Консулын хувьсгалт бүлгийн гишүүн болжээ.
Орос хэлтэй байсан тул анхны долоогийн бүрэлдэхүүнд багтсан байна. Гэвч 1919 оны 10-р сард
Сью Шүжан монголд их цэргийн хүчээр нэвтрэн орж Их Хүрээг эзлэн авч монголын автономит
засаглалыг түлхэн унагав. Тэд монгол цэргүүдийн зэвсгийг хурааж өөрсдийн дэг жаягийг
тогтоож байлаа. Энэхүү үйл явдал нь монголчуудын үндэсний үзлийг сэргээхэд ихээхэн
нөлөөлсөн бөгөөд үүний тод жишээ нь Нийслэлийн хүрээний бөгөөд, Консулын дэнжин хэмээх
улс төрийн нууц хоёр бүлгэм байгуулагдсан явдал юм. 1920 оны 6 сарын 25-нд уг хоёр нууц
бүлгэм хуралдаж Монгол Ардын Намыг байгуулсан байна. Тэрээр хувьсгалын хэрэгт
идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын
сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар
тус тус томилогдон хүчин зүтгэжээ. 1921 оны 2-р сард  Барон Унгерн Монгол орныг хятадын
цэргээс бүрмөсөн чөлөөлөв. Тухайн үед Монгол оронд оросын цагаантныг устгах үйл
ажиллагааг удирдахад онцгой гавьяа байгуулсан гэж Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамтаар
Х.Чойбалсанг 1922 онд Улаан тугийн одноор шагнасан байна. Гэвч үнэн хэрэгтээ хятадын
цэргүүдээс эх орныг нь чөлөөлсөн Барон Унгерний цэргийг орос цэргээр устгана гэдэг зөв
шийдвэр байгаагүй. Ардын намын долоохон хүн 15000 улаан орос цэргийг дагуулан нийслэл
хүрээг дайрч хууль ёсны Богд хаант монгол төр засгаа устгасан нь үнэхээр харалган хэрэг
байлаа. Ардын намынхан Богд хаант төртэй хамтарсан төр улсаа байгуулж Бодоогийн
санаачилсан Үндсэн хуульт хэмжээт хаан засаглалтай орон болсон бол хамгийн зөв шийдврэ
байх байлаа. Гэвч энэ замаар явсангүй. Үнэндээ явах боломж ч байгаагүй аж. Учир нь тусгаар
тогтнохын тулд ийм сонголт хийхээс өөр арга байсангүй. 1921 орны хувьсгалын дараа
Х.Чойбалсан улс орноо зөвлөлт маягаар өөрчлөхөд зүтгэж байсан бөгөөд 1921 оны 8 сарын 25-
нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг байгуулж, Эвлэлийн төв хорооны даргаар
сонгогдон ажиллав. Ардын хувьсгалын дараа улс орны байдал маш хүндэрсэн бөгөөд анхны
Ерөнхий сайд Бодоо болон Богд хаант монгол төрийн зүтгэлтэн ноёд, эрдэмтэн лам нар
сэхээтнүүдийг ямар ч үндэслэлгүй хилсээр гүтгэж буудан хороосон бөгөөд энэхүү үйл явдалд
Сүхбаатар, Чойбалсан, Элбэгдорж Ринчино нар идэвхтэй оролцсон байна. 1923 онд Сүхбаатар
жанжин үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, 1924 онд Ардын намын дарга асан, сайд
Данзанг цаазласан бөгөөд Дондогдулам хатан 1923 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан бол
1924 онд Богд гэгээн нас барсан байна. Ийнхүү улс орон маань эзгүйрч эхлэв. Коминтерний
даралт шахалт газар авснаар монгол төрийн сэхээтэн, лам хуврагуудыг буудан хороосоор
байлаа. 1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын маш ээдрээтэй он жилүүд байлаа.
Тэрбээр Бодоогийн хэрэгт холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж ЗХУ-д цэргийн
сургуульд явсан боловч өвчний улмаас эргэж ирсэн байна. Ардын намын анхны дарга, анхны
ерөнхий сайд Д.Бодоо, С.Данзан нарыг гүтгэлэгээр цаазлахад Х.Чойбалсан голлох үүрэг
гүйцэтгэж байжээ. 1924-1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага
Хурлын дарга байж, Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байжээ. Харин 1930 онд
“барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэн нэг хэсэг ажилгүй хүртэл
байсан байна. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдон, төрийн
албанд гарч ирсэн байна. 1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Энэ жил шахам
хугацаанд жил шахам юу хийж байсан нь тодорхойгүй боловч зөвлөлтийн тусгай албад түүнийг
сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. 1935 онд Сталины шууд санаачилга,
оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдож байжээ. 1936 онд түүнийг дотоод
яамны сайдаар хавсран томилогдов. Ийнхүү 1930-аад оны сүүлээр Х.Чойбалсангийн гарт
ихээхэн эрх мэдэл төвлөрч Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр
хэлмэгдүүлжээ. Ард иргэдийн мал сүргийг нь хураах авч бурхан шашин шүтэх эрхийг нь
хориглосны улмаас 45000 монгол иргэд хил даван нүүсэн байна. Чойбалсан ард түмнээ олноор
хөнөөх үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцсон байна. Х.Чойбалсангийн толгойлсон
“Онцгой бүрэн эрхт комисс” Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг
байсан бөгөөд нэг өдрийн хурлаар 129-1278 хүнд ял оноодог байжээ. Энэхүү хууль бус
байгууллага нь Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тушаалаар ямар ч гэмгүй 22000 монгол хүнийг
буудан хөнөөжээ. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан
өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол, Зөвлөлтөд болсн Сталины
хэлмэгдүүлэлтийг Монгол дуурайн давтсан ямар ч баримт нотолгоогүйгээр шүүх,
өмгөөлөгчгүйгээр зөвхөн хэн нэгний матаас гүтгэлгийг үндэслэн хилс хэргийг хүчээр тулгадаг
зэрэг байдлаас гадна Чойбалсангийн харгис хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн
нөлөөлжээ. Х.Чойбалсан нь өмнөх ерөнхий сайд болох А.Амарыг лам нарыг устгах үйл
ажиллагааг удаашруулсан, Японы тагнуул хэмээн гүтгэж баривчлуулж Москвад аваачиж улаан
оросуудаар буудуулан хөнөөжээ. Их хэлмэдүүлэлтийн үед ямар ч гэмгүй 22000 иргэн
Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тушаалаар цаазаар авхуулсан байна. Уран барилгы дурсгалууд,
сүм хийдүүд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх соёлын дурсгалуудыг устгасан нь
Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. 1939 онд Халхын гол орчим
БНМАУ, Японы тулалдаанд Монгол ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командлав.
Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байдлаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгсөв.
Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар
хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц
байх ёстой гэж үзсэн бөгөөд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг
уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат,
автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна МАХН-ын X, Улсын VIII
их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их
хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Германчууд ЗХУ руу довтолсноор ЗХУ
Дэлхийн II дайнд татагдан орсон бөгөөд энэ үед бүх талаараа дэмжин туслаж байлаа. Дэлхийн
II дайны суулчээр Сталин БНМАУ-ыг орлцох саналыг Х.Чойбалсанд тавсан байдаг. 1945 оны 9
сард Сталины шахалтад автсан Хятад, монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө
саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу 10-р сарын
20-ны өдөр бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, монголчууд 100% тусгаар тогтнолын
төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс БНМАУ-
ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Х.Чойбалсанг монголыг удирдаж байх
хугацаанд 1939,1945 оны хоёр томоохон дайнд оролцож ялалт байгуулсан бөгөөд 1945 онд
тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь түүний хамгийн том гавьяа байсан юм.
Түүнийг засгийн эрх барьж байхад эдийн засаг болон соёлын чухал үйл явдлууд болсон.
Жишээлбэл: Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн
комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв.Мөн боловсрол соёлын талаар гарсан том
өөрчлөлт болох уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бүх ард
иргэдийг бичиг үсэгт сургах талаар томоохон ажлуудыг хийжээ. Анхны 10 жилийн дунд
сургууль, ялангуяа 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг
бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлсэн нь маш том амжилт байсан юм.
Мөн 1944 онд Гандантэгчилэн хийдийн хурал мөргөлийн үйл ажиллагааг сэргээжээ. Тус онд
сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд нууцаар хураах систем тогтоож, 1951 онд анхны
Улсын Их Хурлын сонгуулийг явуулж байжээ. 1950-аад оноос эхэлж Монгол улсад ажиллаж
байсан бүх жижиг, дунд үйлдвэрлэлийг устгасан нь түүний алдаа байлаа. Учир нь ингэснээр
Монгол улсын эдийн засаг ЗХУ-аас бүрэн хараат байдалд орох эхлэл болсон юм. Х.Чойбалсан
1952 оны 1 сарын 26-нд таалал төгссөн байна.
Дүгнэлт: Х.Чойбалсан нь гэмгүй иргэдийг үй олноор нь усгах гэмт хэргүүдийг гардан удирдаж
хийсэн, улаантны харгис дэглэмийг 1930-1950-аад онуудад толгойлж байсан харгис нэгэн
байсан боловч түүний эцсийн зорилго нь Монгол улсынхаа тусгаар тогтнолыг тунхаглах
байлаа. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ийм маягаар ажиллахаас өөр сонголт байгаагүй
болов уу. Хэдийгээр тэр тусгаар тогтнолоо зарлан тунхаглах зорилгодоо хүрсэн боловч ар, өвөр
монголын нэгтгэх санаагаа хараахан хэрэгжүүлж чадаагүй нь харамсалтай. Гэвч боловсролын
салбарт авчирсан шинэчлэл бол яалт ч үгүй амжилт байсан. Ийнхүү тэрбээр амьд ахуй
хугацаандаа их гүрнүүдийн зүгээс бага гүрний удирдагчид үзүүлдэг дарамт шахалт бүхий
амаргүй хувь тавиланг эдэлсэн боловч улсынхаа тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалсан
гэдгийг дурьдахгүй байж болохгүй билээ.
“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” –Хорлоогийн Чойбалсан

Вам также может понравиться