Вы находитесь на странице: 1из 30

“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

ГАРЧИГ

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ........................................................................................... 2


НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ................................................................................................... 3
ЗУРАГ, ГРАФИКИЙН ЖАГСААЛТ ........................................................................................... 4
ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ ...................................................................................................... 5
ОРШИЛ ................................................................................................................................. 6
ЗОРИЛГО .............................................................................................................................. 7
I. Судалгааны хэсэг .......................................................................................................... 8
1.1. Ижил төстэй аппликейшны судалгаа ...............................................................................8
1.2. Технологийн судалгаа ......................................................................................................8
1.2.1 Android............................................................................................................................... 9
1.2.2 Map..................................................................................................................................... 9
1.2.3 Веб сервис буюу REST API ........................................................................................ 11
1.2.4 Solr Search Engine ........................................................................................................ 12

II. Шинжилгээний хэсэг .................................................................................................. 13


2.1. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага ................................................................................. 13
2.2. Функционал шаардлага ................................................................................................. 17
2.3. Функционал бус шаардлага ........................................................................................... 18
2.4. Use case diagram ............................................................................................................. 18
2.5. Activity diagram............................................................................................................... 19

III. Хөгжүүлэлтийн хэсэг ............................................................................................... 20


3.1. Аппликейшний цар хүрээ ............................................................................................... 20
3.2. Дэлгэцийн зохиомж ....................................................................................................... 21
3.3. Кодчилол ........................................................................................................................ 25
3.4. Програмыг цаашид хөгжүүлэх боломж ......................................................................... 27

IV. ДҮГНЭЛТ .................................................................................................................. 28


V. НОМ ЗҮЙ ..................................................................................................................... 29
VI. ХАВСРАЛТ ............................................................................................................... 30

КПХ – А.Анхбаяр 1
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ


1. Апп Аппликейшн
2. JSON JavaScript Object Notation
3. UML Unified Modeling Language
4. GPS Global Positioning System
5. REST Representational state transfer
6. API Application programming interface

КПХ – А.Анхбаяр 2
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР


1. JSON JavaScript Object Notation
2. OSM Open Street Map
3. Route Явах чиглэл
4. Category Ангилал
5. Map Газрын зураг
6. Diagram Диаграм
7. Activity diagram Үйл ажиллагааны диаграм
8. Search Engine Хайлтын систем

КПХ – А.Анхбаяр 3
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

ЗУРАГ, ГРАФИКИЙН ЖАГСААЛТ


Зураг 1 Андройд үйлдлийн системийг хувилбараар нь ялгаж харуулж буй график . 8
Зураг 2 OSM харагдах байдал ...................................................................................... 9
Зураг 3 Minu Map харагдах байдал ............................................................................ 10
Зураг 4 Апп-ын цар хүрээ ............................................................................................ 16
Зураг 5 Апп-ын use case diagram ................................................................................ 17
Зураг 6 Апп-ын үйл ажиллагааны диаграм ................................................................ 18
Зураг 7 Апп-ын эхлэл хуудасны дэлгэцийн зохиомж ................................................ 19
Зураг 8 Апп нэвтрэх үед харагдах байдал ................................................................. 20
Зураг 9 Хайлт хийх үеийн харагдах байдал .............................................................. 20
Зураг 10 Үйлчилгээний газрын байрлалуудыг жагсаалт байдлаар харах ............... 20
Зураг 11 Үйлчилгээний газрын байрлалуудыг газрын зураг дээр харах ................. 20
Зураг 12 Сонгосон үйлчилгээний газрын товч мэдээлэл харахдах байдал ............ 21
Зураг 13 Очих чиглэлийг харуулж буй байдал ба бусад дэлгэрэнгүй мэдээлэл ..... 21
Зураг 14 Route хийх гол функц ................................................................................... 22
Зураг 15 Route хийх функцийг дуудаж ажиллуулж буй хэсэг ................................... 22
Зураг 16 Үйлчилгээний газруудын мэдээллийг татаж буй хэсэг .............................. 23
Зураг 17 Catergory-н мэдээллийг local дээрээ JSON форматтай тэмдэглэсэн ....... 23

КПХ – А.Анхбаяр 4
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ
Хүснэгт 1 Ижил төстэй апп-ийн харьцуулсан судалгаа
Хүснэгт 2 Хэрэглэгчийн шаардлага

КПХ – А.Анхбаяр 5
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

ОРШИЛ
Энэхүү дипломын ажлын хүрээнд ухаалаг гар утсанд зориулсан “Надад Ойр”
нэртэй аппликейшн хийхээр сонгон авлаа. Энэ аппликейшнг зөвхөн андройд
үйлдлийн системтэй ухаалаг утастай хэрэглэгчид өөрийн утсанд суулгаж
хэрэглэнэ.

Уг боловсруулсан тайлан нь 3 бүлгээс тогтоно. Үүнд:

 Судалгааны хэсэг
 Шинжилгээний хэсэг
 Хөгжүүлэлтийн хэсэг

1-р бүлэг: Энэ хэсэгт ижил төстэй апп-ийн харьцуулсан судалгаа, андройд апп
хөгжүүлэлттэй холбоотой зарим нэг ойлголт, арга технологиуд, тэр дундаа map tile
болон route хийх мөн онлайн ажиллах боломжийг сервер талд хэрхэн
шийдвэрлэснийг дурдах болно.

2-р бүлэг: Аливаа програм хангамжийг хөгжүүлэхэд хэрэглэгчийн хэрэгцээ


шаардлагыг тодорхойлж, үүнд шинжилгээ хийсний үндсэнд зохиомжид тулгуурлан
кодчилол буюу хөгжүүлэлт хийгддэг. Тиймээс энэхүү бүлэгт хэрэглэгчийн хэрэгцээ
шаардлагыг тодорхойлон, UML диаграм ашиглан объект хандалтат аргаар
шинжилгээ хийснээ багтаалаа.

3-р бүлэг: Дээрх судалгаа, шинжилгээний үндсэнд хэрэглэгчийн хэрэгцээ


шаардлагыг хангахуйц апп хөгжүүлэх явцыг, тулгарсан бэрхшээл, түүний
шийдлүүдийг хэрхэн кодчилсон тухай, дэлгэцийн зохиомжийн хамт дурдлаа.

КПХ – А.Анхбаяр 6
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

ЗОРИЛГО
Андройд үйлдлийн системтэй утсанд хэрэглэгчид ойр байгууллага, үйлчилгээний
газруудыг харуулах аппликейшн хөгжүүлэх.

“Надад Ойр” аппликейшн нь танд хэрэгтэй байгууллага, үйлчилгээний цэгүүдийг


газрын зураг дээр танд ойрхноор нь эрэмбэлэн харуулна

• Танд хэрэгтэй байгуулга, үйлчилгээний цэгүүдийг ойроос нь эрэмбэлэн


харуулна

• Тухайн газарлуу очих замын чиглэлийг харуулна

• Цагийн хуваарь болон байрлалын мэдээллийг харуулна

Уг зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.

 Андройд үйлдлийн системийн онцлог давуу талыг судлах


 Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
 Газрын зураг, map tile, route аргачлалыг судлах

КПХ – А.Анхбаяр 7
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

I. Судалгааны хэсэг
1.1. Ижил төстэй аппликейшны судалгаа
Хүснэгт 1 Ижил төстэй апп-ийн харьцуулсан судалгаа

BAINA UU FIND ME NEAR

Google Map, Apple Map,


MAP Map ашиглаагүй
Google Street 360

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ YES YES

ОЧИХ ЧИГЛЭЛИЙН
NO YES
МЭДЭЭЛЭЛ

OFFLINE ГОРИМ YES NO

1.2. Технологийн судалгаа

Энэ график дээр “Google Play Store”-д хандсан андройд ухаалаг утастай
хэрэглэгчдийн тоог 7 хоногийн турш судалгаа явуулж 2016 оны 5 сарын 2-нд
гарсан үзүүлэлт.

Зураг 1 Андройд үйлдлийн системийг хувилбараар нь ялгаж харуулж буй график

КПХ – А.Анхбаяр 8
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

1.2.1 Android
Андройд апп хөгжүүлэлтийг програмчлалын жава хэл ашиглан хийдэг бөгөөд
програмын дизайныг xml бүтэцтэйгээр тодорхойлж өгдөг.

Андройд апп хөгжүүлэлт хийхэд Eclipse, IntelliJ IDEA Community Edition,


AndroidStudio гэсэн програм хангамжууд түгээмэл хэрэглэгдэж байна. Эдгээр
програмуудаас энэхүү төслийн хүрээнд AndroidStudio ашиглахаар сонгон авлаа.
AndroidStudio бол зөвхөн андройд апп хөгжүүлэхэд зориулан гаргасан програм юм.
Бусад програмуудтай харьцуулбал энэ програм нь тохиргоо хийхэд хялбар, хурдан
ажиллагаатай ба зөвхөн андройд хөгжүүлэлтэд зориулагдсан учир хэрэгцээгүй
нэмэлт зүйлс агуулаагүй байдаг.

1.2.2 Map
Газрын зураг нь маш олон жижиг зурагнуудаас бүрддэг. Энэ жижиг хэсгийг “tile” гэж
нэрлэдэг. Нэг дор бүх зургийг татаж харуулна гэдэг хэдэн сая зураг татах
шаардлагатай болно. Тийм учраас зүүм лэвэл (zoom level) буюу харагдах
төвшнөөр нь дахин жижиг хэсгүүдэд хуваасан.

 Zoom level = 0, tiles = 1


 Zoom level = 1, tiles = 4
 Zoom level = 2, tiles = 16

Харагдах төвшиний задаргаа

Гэх мэтээр tile-н тоо 4-ийн зэрэгтээр үргэлжлэх ба зүүм лэвэл 15 үед 1.1 тэрбум
гаран tile дэлхийг дүрсэлж байдаг ба байшин, явган хүний зам тод харагдаж ирдэг.
Зүүм лэвэл 17 болж хоёрхоноор нэмэгдэхэд дэлхийг бүтэн дүрслэхэд 17 тэрбум

КПХ – А.Анхбаяр 9
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

гаруй tile шаардлагатай. Энэ их tile-г эмх замбараатай хадгалахын тулд энгийн
координатийн систем ашигдадаг.

Хамгийн эхний tile Харагдах төвшин 1 үед

Tile-н стандарт тэмдэглэгээ нь “z/x/y” байдаг. Z нь харагдах төвшин харин X, Y –ээр


байрлалыг нь тэмдэглэж байна.

Доорх зурагт #map=18 гэдэг нь 18-дах харагдах төвшний өргөрөг нь 47.92315


уртраг нь 106.91788 дээрх tile-г харуулж байна.

Open Streep Map (OSM)

Зураг 2 OSM харагдах байдал

КПХ – А.Анхбаяр 10
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Minu MAP

Зураг 3 Minu Map харагдах байдал

1.2.3 Веб сервис буюу REST API


REST API гэдэг нь энгийнээр хэлбэл HTTP-ийн GET, POST, PUT болон DELETE
гэсэн хандалтийн аргуудыг ашиглан сервер дээрх өгөдлийг уншиж, засч, шинээр
нэмж, устгах үйлдлийг хийдэг нэг загварчлал юм.

Үндсэн мэдээллийн сан нь онлайн серверт байрлана. Серверээс андройд апп нь


мэдээллээ уншиж хэрэглэгчид харуулахын тулд вэб сервис буюу REST API
ашиглах бөгөөд ингэснээр зөвхөн андройд апп биш мөн iOS апп болон вэб апп
цаашид хөгжүүлэх тохиолдолд энэхүү API-г ашиглах давуу талтай.

КПХ – А.Анхбаяр 11
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

1.2.4 Solr Search Engine


Солр нь жава дээр бичигдсэн “Lucene” сан дээр тулгуурласан “open source”
хайлтын платформ юм. Хайлтын индэкслэлт болон зэрэг хайлт хийх давуу
талуудтай.

Солр дээр өгөгдөл хэрхэн хадгалагдаж байгааг доорх зургаас харах боломжтой.
Энэ өгөгдөлөөс байгууллага болон үйлчилгээний нэр, уртраг, өргөрөг зэрэг
дэлгэрэнгүй мэдээллүүдийг ашиглаж байгаа.

Мөн Солр хайлт хийх боломжтой болгож байгаа.

КПХ – А.Анхбаяр 12
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

II. Шинжилгээний хэсэг


2.1. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг анкетийн арга ашиглан судалгаагаар тодорхойлж,
тэдгээрийг задлан шинжилж, нэгтгэсэний үндсэнд:

 I - Зайлшгүй шаардлагатай
 II - Байх шаардлагатай
 III - Байж болох
 IV - Байвал хэрэгцээт
гэсэн ангилал тогтоон хэрэгжүүлэлтийн явцад зайлшгүй гүйцэтгэх
үүргүүдийг тодорхойллоо
Хүснэгт 2 Хэрэглэгчийн шаардлага

Шаардлагын дугаар ХШ №001

Шаардлагын нэр Хэрэглэгч бүртгүүлэхгүй нэвтрэх

Шаардлагын тайлбар Хэрэглэгч аппликейшн-г ашиглахын тулд бүртгүүлэх


шаардлагагүй

Шаардлага хэрхэн
хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

Шаардлагын дугаар ХШ №002

Шаардлагын нэр Үйлчилгээний төвүүдийг ангилан харуулах

Шаардлагын тайлбар Үйл ажиллагаа явуулдаг чиглэлээр нь үйлчилгээний төв, албан


байгууллагуудыг ангилан харуулах

Шаардлага хэрхэн Банк, эмнэлэг, ресторан, тоглоомын төв, кино театр гэх мэтээр
хангагдах болон ангилах
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

Шаардлагын дугаар ХШ №003

Шаардлагын нэр Хэрэглэгчийн байршлыг тогтоох

КПХ – А.Анхбаяр 13
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Шаардлагын тайлбар Аппликейшн ажиллаж эхлэх үеэс хэрэглэгчийн байршлыг


тогтоож, газрын зураг дээр уг байршлыг тэмдэглэн харуулах

Шаардлага хэрхэн Интернет, GPS асаалттай байх үед хуудас бүр дуудагдахад
хангагдах болон хэрэглэгчийн байршлыг шинэчлэн харуулах
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

Шаардлагын дугаар ХШ №004

Шаардлагын нэр Ангилалаас сонгож харах

Шаардлагын тайлбар Хэрэглэгчид хамгийн ойр байрлах сонгосон ангиллын


үйлчилгээний төвүүдийг жагсаалт хэлбэрээр харуулах

Шаардлага хэрхэн Төвүүдийг хэрэглэгчид хамгийн ойр байхаас эхлэн эрэмбэлж 20


хангагдах болон байгууллага, үйлчилгээний төв харуулах
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

Шаардлагын дугаар ХШ №005

Шаардлагын нэр Хэрэглэгчээс хэр хол байгааг харуулах

Шаардлагын тайлбар Тухайн ангиллын төвүүд хэрэглэгчээс хэр хол байгааг


тооцоолон харуулах

Шаардлага хэрхэн Хэрэглэгчээс хол байх зайг метрээр харуулах


хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл II

Шаардлагын дугаар ХШ №006

Шаардлагын нэр Дэлгэрэнгүй мэдээллийг харуулах

Шаардлагын тайлбар Байгууллага, үйлчилгээний төвүүдийн ажиллах цагийн


хуваарийг долоо хоног бүрээр, холбогдох утас, цахим хаяг,
байршлыг тухайн төв дээр дарахад дэлгэрэнгүй харуулах

Шаардлага хэрхэн Цахим хаяг дээр дарахад тухайн хуудсыг интернэт хөтөч
хангагдах болон ашиглан нээж харуулах

КПХ – А.Анхбаяр 14
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

Шаардлагын дугаар ХШ №007

Шаардлагын нэр Байршлыг газрын зураг дээр харуулах

Шаардлагын тайлбар Байгууллага, үйлчилгээний төвүүдийн байршлыг газрын зураг


дээр тэмдэглэн харуулах

Шаардлага хэрхэн Төвүүдийг хэрэглэгчид хамгийн ойр байхаас эхлэн эрэмбэлж 20


хангагдах болон байгууллага, үйлчилгээний төв харуулах
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

Шаардлагын дугаар ХШ №008

Шаардлагын нэр Явах чиглэл, замыг нь тодорхойлж харуулах

Шаардлагын тайлбар Хэрэглэгчийн байгаа газраас сонгосон байгууллага,


үйлчилгээний төв хүрэх хамгийн дөт замыг зааж харуулах

Шаардлага хэрхэн Богино замын алгоритм ашиглан тооцоолж харуулах


хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл II

Шаардлагын дугаар ХШ №009

Шаардлагын нэр Хайлт хийх

Шаардлагын тайлбар Байгууллага, үйлчилгээний төвүүдийн нэр, салбаруудын


байршил гэх мэт мэдээллийг ашиглан хэрэглэгч хайлт хийх
боломжтой байх

Шаардлага хэрхэн Хайлтын илэрцийн хурд ...... багагүй байх


хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл I

КПХ – А.Анхбаяр 15
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Шаардлагын дугаар ХШ №010

Шаардлагын нэр Англи, Монголоор бичихэд ижил хайлтын дүн гарах

Шаардлагын тайлбар Англи галиг болон Монгол, товчилсон нэр, нэр дутуу бичсэн
ялгаагүй ижил илэрц олдох

Шаардлага хэрхэн
хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл II

Шаардлагын дугаар ХШ №011

Шаардлагын нэр Үнэлгээ өгдөг байх

Шаардлагын тайлбар Байгууллага, үйлчилгээний төвүүдийн байршил хэр оновчтой


байсанд үнэлгээ өгч, сэтгэл ханамжаа илэрхийлэх

Шаардлага хэрхэн 1-5 одоор үнэлэх


хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл IV

Шаардлагын дугаар ХШ №013

Шаардлагын нэр Өндөр үнэлгээтэй нь эхэнд харагдах

Шаардлагын тайлбар Өндөр үнэлгээтэй байгууллага, үйлчилгээний төв жагсаалтын


эхэнд харагдах

Шаардлага хэрхэн Таван одтойгоос эхлэн нэг одтой, огт үнэлгээ аваагүй
хангагдах болон байгууллага, үйлчилгээний төвүүд хүртэл харагдах
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл IV

Шаардлагын дугаар ХШ №014

Шаардлагын нэр Жагсаалтын хэлбэрийг сонгох

Шаардлагын тайлбар Хамгийн ойр байгаагаас байгууллага, үйлчилгээний төвүүдийг


эрэмбэлэх, ойр байгаагаас үнэлгээгээр эрэмбэлэх гэсэн хоёр

КПХ – А.Анхбаяр 16
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

сонголтоос сонгож жагсаалтыг харж болдог байх

Шаардлага хэрхэн
хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл IV

Шаардлагын дугаар ХШ №015

Шаардлагын нэр Жагсаалт дахин ачааллах

Шаардлагын тайлбар Байгууллага, үйлчилгээний эхний 20 төвүүдийн нэр байршил нь


жагсаалт хэлбэрээр харагдахад түүнийг доош гүйлгэхэд
жагсаалтын хуудаст дахин 20 байгууллага нэмэгдэж харагдах

Шаардлага хэрхэн
хангагдах болон
хязгаарлалтын
нөхцөлүүд

Шаардлагын зэрэглэл III

2.2. Функционал шаардлага

 Надад ойр аппликейшнг ашиглахын тулд бүртгүүлэх шаардлаггүй ямар ч хүн


ашиглах боломжтой байх
 Надад ойр аппликейшн нь хайлт хийх бөгөөд ангилал дунд байхгүй
байгууллага, үйлчилгээний газруудыг хайж болдог байх
 Үр дүнг жагсаалтаар бас газрын зураг дээр харах
 Дэлгэрэнгүй мэдээлэл дээр тухайн газрын мэдээлэл, ажиллах цагийн хуваарь
болон очих замын чиглэлийг харуулах

КПХ – А.Анхбаяр 17
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

2.3. Функционал бус шаардлага

 Андройд 2.3 хувилбараас хойш бүх хувилбар дээр ажиллах боломжтой байх

 Төхөөрөмжийн дэлгэцийн хэмжээнд тохируулан дизайн нь хөрвөх боломжтой


байх.

2.4. Use case diagram


Зураг 5 Апп-ын use case диаграм

КПХ – А.Анхбаяр 18
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

2.5. Activity diagram

Дараах хэсэгт уг апп-ын ажиллах үйл ажиллагааны диаграмыг дүрслэн харууллаа.


Зураг 6 Апп-ын үйл ажиллагааны диаграм

КПХ – А.Анхбаяр 19
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

III. Хөгжүүлэлтийн хэсэг


3.1. Аппликейшний цар хүрээ

Энэхүү аппликейшн нь хэрэглэгчид хамгийн ойр байрлах үйлчилгээний төв,


байгууллагуудыг эрэмбэлэн харуулах зорилготой. Тиймээс доорх зурагт
хэрэглэгчид ойр үйлчилгээний төв, байгууллагын жагсаалтыг хэрхэн харуулах
зарчимыг товч үзүүлэе.

Зураг 4 Апп-ын цар хүрээ

“Надад ойр” аппликейшнийг ашиглах үед тухайн хэрэглэгчийн гар утас


интернэтэд холбогдож мөн GPS буюу байршил тогтоогч нээлттэй байх
шаардлагатай. Ингэснээр хэрэглэгчийн байршлыг шинэ хуудас ачааллах бүрт
тогтоох боломж нээгдэнэ.

Түүнчлэн ойр байрлах үйлчилгээний төв, байгууллагуудыг “Богино зам”- ын


аргачлал ашиглан сервер дэх байгууллагуудын уртраг, өргөрөгийн
тусламжтайгаар шүүн харуулна. Байршил харуулахдаа хэрэглэгчийн явах чиглэл
болон хоорондын зайг тооцоолон харуулах боломжтой.

КПХ – А.Анхбаяр 20
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

3.2. Дэлгэцийн зохиомж

Энэхүү хэсэгт уг апп-ын утасны дэлгэцэнд харагдаж байдлыг тайлбарласан


байгаа.

Аппликейшн ажиллаж эхлэхийн өмнөх дэлгэцийн зохиомжийг доорх зурагт


үзүүлэе. Энэ хэсэг нь хэрэглэгч апп руу орох үед харагдах байдал.
Зураг 7 Апп-ын эхлэл хуудасны дэлгэцийн зохиомж

КПХ – А.Анхбаяр 21
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Хүнд хэрэгтэй зүйлүүдийг ангилж


зарим ойролцоо утга агуулгатай 26-н ангилалд байхгүй ямар нэгэн
газруудыг нэгтгэсний эцэст 26-н байгууллага үйлчилгээний
ангилалд хуваасан. Дээр нь цаг цэгүүдээ энэ хайлтын хэсгээс
агаарын мэдээллийг оруулж өгсөн. хайх боломжтой.
Цаг агаарын мэдээллийг өөрийн
уртраг, өргөрөгийг өгөхөд бэлэн
мэдээлэл өгдөг API ашигласан.

http://www.openweathermap.org/api
Зураг 9 Хайлт хийх үеийн харагдах байдал

Зураг 8 Апп нэвтрэх үед харагдах байдал

КПХ – А.Анхбаяр 22
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Зураг 10 Үйлчилгээний газрын байрлалуудыг жагсаалт Зураг 11 Үйлчилгээний газрын байрлалуудыг газрын
байдлаар харагдах байдал зураг дээр харагдах байдал

Таны байгаа байрлалаас таны Газрын зураг дээр таны


сонгосон үйлчилгээний газруудыг сонгосон үйлчилгээний газар
зайгаар нь эрэмбэлэн жагсаалтаар харагдах болно. Очихыг хүссэн
харуулна. Зайг олохдоо 2 цэгийн үйлчилгээний газар дээрээ
хоорондох зайг нь олж байгаа. Эхний дарах боломжтой.
20-н өгөгдлийг харуулж байгаа. Доош
нь гүйлгээд дахин шинэ 20н өгөгдөл
татна.

КПХ – А.Анхбаяр 23
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Зураг 12 Сонгосон үйлчилгээний газрын товч мэдээлэл Зураг 13 Очих чиглэлийг харуулж буй байдал ба бусад
харагдах байдал дэлгэрэнгүй мэдээллийн харагдах бай

Таны сонгосон тухайн газрын


Сонгосон үйлчилгээний газрын
дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.
байрлал болон таны хоорондох зай
Энэ мэдээлэлд ажиллах цагийн
гарч ирнэ. Мөн дэлгэрэнгүй
хуваариуд, холбогдох утасны
мэдээллийг цааш орж үзэх
дугаар болон одоо таны
боломжтой.
байршлаас хэрхэн очиж болохыг
харуулна.

КПХ – А.Анхбаяр 24
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

3.3. Кодчилол

Доорх кодчилолийн хэсэгт таны байгаа байршилаас тухайн сонгосон үйлчилгээний


цэгрүү очих чиглэлийг олж буй байдал. OSRMRoadManager-н тусламжтайгаар 2
уртраг өргөрөгөөр машинаар очих замын мэдээллийг авж чаддаг. Энэ мэдээллийг
үргэлжилсэн олон хэрчмийн хэлбэрт оруулж өгснөөр газрын зураг дээр төвөггүй
дүрсэлж чадаж байгаа.

Зураг 14 Route хийх гол функц

Дээрх явах чиглэлийг олж буй функцийг дуудаж ажиллуулж буй хэсгийн код байгаа
ба “map tile” буюу газрын зургийн хэсгийг татах тохиргоог хийж өгч байгаа. Энэ
тохиргоонд нэг хэсэг нь ямар хэмжээтэй байх бас ямар өргөтгөлөөр татах мөн
газрын зургийн зүүм лэвэл буюу харагдах төвшний тохиргоог хийж байгаа.

КПХ – А.Анхбаяр 25
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Зураг 15 Route хийх функцийг дуудаж ажиллуулж буй хэсэг

Доорх хэсэгт хэрэглэгч ямар нэгэн ангилал сонгосон эсвэл хайлт хийхэд сервисээс
өгөгдөл авж буй байдал.

Зураг 16 Үйлчилгээний газруудын мэдээллийг татаж буй хэсэг

КПХ – А.Анхбаяр 26
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

Энэ хэсэгт ангиллын тухай өгөгдлийг хэрхэн ямар хэлбэртэй хадгалж буй байдал.
Ингэж ЖСОН хэлбэртэй хадгалсан учир нь дараа нь дараа нь засвар хийх болон
харахад ойлгомжтой мөн кодны хувьд ч ашиглахад хялбар байдаг.

Зураг 17 Category-н мэдээллийг local дээрээ JSON форматтай тэмдэглэсэн

3.4. Програмыг цаашид хөгжүүлэх боломж

 Хэрэглэгч мэдээллийн санд байгууллага, үйлчилгээний цэг нэмдэг болгох.


Гэхдээ тэр мэдээллийг админ хянаж үнэн эсэхийг тогтоосны дараа албан
ёсоор бүртгэнэ эсвэл бусад хэрэглэгчдэд харагдахдаа өөр хэрэглэгчийн
оруулсан өгөгдөл гэдгийг мэдэгддэг байх боломжтой. Ингэснээр манай сан
үргэлж шинэчлэгдэж байх боломжтой.
 Мөн хэрэглэгч мэдээлэл шинэчлэх эсвэл устгах хүсэлт админд илгээдэг
болох.
 Хэрэглэгч сонгосон үйлчилгээний цэгт үнэлгээ өгөх боломжтой. Ингэснээр
бусад хэрэглэгч олон сонголтоос цаг алдахгүй чанартай үйлчилгээ авах
боломжтой болох юм.
 Байгууллага, үйлчилгээний цэгүүд өөрсдийн мэдээлэл дээр зар
сурталчилгаа явуулах боломжтой.

КПХ – А.Анхбаяр 27
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

IV. ДҮГНЭЛТ
Энэхүү дипломын ажлын хүрээнд андройд утсанд зориулагдсан “Надад ойр”
нэртэй хэрэглэгчид ойр байрлах үйлчилгээний цэгүүдийг харуулах зорилготой
аппликейшн хөгжүүллээ. Уг зорилгот хүрэхээр Android studio-оор хөгжүүлэлтийн
орчинг бүрдүүлж “Mongol iD Group” ХХК-ийн “Мinu map” буюу монголчуудын
хөгжүүлж буй газрын зураг болон өгөгдлийг ашиглан үйлчилгээний цэг,
байгууллагуудын мэдээллийг харуулж очих чиглэлийг харуулах боломжтойгоор
програмчилж гүйцэтгэлээ.

“Надад ойр” аппликейшн нь бусад аппликейшнтай харьцуулахад Солр


хайлтын систем ашигласан учраас хайлтын индэкслэлт болон зэрэг хайлт хийх
давуу талуудтай.

Зөвхөн онлайн орчинд ашиглагдах нь дутагдалтай. Цаашид оффлайн


горимд ашиглагдаж болохуйцаар хөгжүүлэх боломжтой.

“Play Store” дээрээс татаж хэрэглэх боломжтой.

КПХ – А.Анхбаяр 28
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

V. НОМ ЗҮЙ
http://www.statista.com/statistics/271774/share-of-android-platforms-on-mobile-devices-
with-android-os/

http://www.openstreetmap.org/#map=16/47.9189/106.9188

https://map.minu.mn/beta/?c=47.92337:106.91774:18

КПХ – А.Анхбаяр 29
“НАДАД ОЙР” АНДРОЙД АППЛИКЕЙШН

VI. ХАВСРАЛТ

КПХ – А.Анхбаяр 30

Вам также может понравиться