Вы находитесь на странице: 1из 4

ПАСТОРЫН СУДАЛГАА

/ Улаанбаатар 1р цуглааны тэргүүн пастор Ч.Бат-эрдэнэ/

Бат-эрдэнэ пастортай цаг болзон уулзах саналыг маань найрсаг хүлээн


авсан билээ. Би уулзалтын зорилгоо товч танилцуулаад судалгааныхаа асуултаа
тавьснаар бид 2ын ярилцлага эхэлсэн юм,

Тэрээр анх 1991онд Бурханы сайн мэдээг сонсоод түүнээс хойш 1997 онд
сайн мэдээг хүлээн авсан тухай түүхээр эхэллээ. Тухайн цаг үеийн нөхцөл байдал
Монгол улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт
шилжсэн ардчилалын салхи тэр аяар түгэн тархсан хүн бүр хүний эрх эрх чөлөө
эрх тэгш байдлыг хүсэмжлэн хүлээсэн мөн түүнтэй давхцан улс төрч С.Зоригын
аллагатай зэрэгцэн нийгэмд айдас түгшүүр хардлага сэрдлэгэ газар авч улс
төрийн хувьд бүрэн цэгцэрч тогтоогүй тэр л цаг үед Бат-эрдэнэ пастор олон
мянган залуусын жишгээр гадагш Солонгост улсад гарч тэнд сайн мэдээг хүлээн
авахад байж тааран Аня гэдэг газарт Солонгос залуугаас хэл мэдэхгүй учраас
орос хэлээр нэвтрэлцэн сайн мэдээг хүлээн авчээ, Энэ залуу насны хувьд үе
тэнгийн 25,26 насны бөгөөд сайнмэдээний хүн гэж ямар үүрэгтэй ямар зорилготой
хүн байдгыг сонсож заалгаж бага багаар ойлголттой болж авчээ. Хэсэг тиймэрхүү
маягаар тэр залуутай нөхөрлөж байж байгаад тэнд эм хийдэг айлд амьдрах
болжээ.

Эхэндээ энэ айлыг гэр бүлээрээ итгэгч гэдгийг мэдээгүй . Тэр гэр бүлийн
эхнэр нөхөрийн хоорондын харилцаа үнэхээр эелдэг хүндлэлтэй харилцда байсан
нь эхэндээ худлаа өөрийх нь нүдэн дээр л бараг жүжиглэж байна даа л гэж
бодож дотроо худлаа миний нүдэн дээр ингэж дүр гаргаж байна гэж бодсон гэсэн.
Харин дараа нь тэдний харилцаа өдрөөс өдөрт байнга л ийм гайхалтай
харилцаатай гэдгийг мэдээд итгэгч хүмүүс ийм гоё байдаг юм байна гэж итгэж
үнэмшиж байжээ. Харин Монгол гэр бүлтэй харьцуулж бодож байсан хардлага
маань өөр болохыг мэдэж Бурханд итгэдэг хүмүүсийг хараад илүү ихээр Бурханд
итгэх итгэл нь энэ гэр бүлийн харилцаа хандлагаас үлгэр дууриал авч итгэлд нь
нөлөөлөх томоохон хүчин зүйл болсон гэв.

Энэ үедээ чуулганд очиж үзээгүй болохоор итгэлийн эхний үе шатанд


чуулганы нөлөөлөл байгаагүй байсан. Итгэхээс өмнө жишээлбэл: Эмэгтэй хүнийг
зүгээр тоглоом хийгээд хаядаг гэж боддог. Гэр бүлийг нийлээд болохгүй бол
салчихдаг гэсэн тийм ойлголттой ихэнх залуучуудын ярьдаг яриа замбараагүй
нөхцөл байдлаас үүдэн тийм ойлголттой явжээ. Харин итгэсний дараа үзэл бодол,
зан чанар , ертөнцийг үзэх үзэл, бусдыг харах үнэлэмж эх орноо харах үнэлэмж
гэх мэт маш олон дутуу дулимаг ойлголт бодол санаа бүр дээр бодит өөрчлөлт
гарсан байдаг. Эдгээр нь Библийн дагуу аливаа зүйлсийг харж эхлэхэд
үнэлэмжийн асуудал өөр болж Бурханы үгийн дагуу бүх зүйл цэгцэрээ бүтээд
ирэхлээр нийгэм, ертөнцийг харах үнэлэмж хүртэл өөрчлөгдөж ирсэн. Тэрээр энэ
бүгдийн дараа :

“Үнэлэмжгүй зүрх сэтгэл үнэ цэнэтэй зүйлийг хайж байсан”

гэсэн үг хайж байсан үнэ цэнэтэй зүйлээ олсон олоод зогсохгүй түүний амьдралын
гэрэл болжээ гэж санагдаж суулаа.

Дээрх үгэндээ товч тайлбар хийхдээ: гэр бүлийн амар тайван,хайрын итгэлцэл,
тийм зүйлийг хүсч байснаас тэрүү итгэлийн амьдрал цааш үргэлжлэх тусам гэр
бүлийн амар амгалан , халуун дулаан уур амьсгал өдөр өдрөөр цэцэглэж тийм
зүйлийг хайж хүсч байсан нь биелэгдэж ирэхэд улам илүүгээр найдвараа Бурхан
дээр тавьж амьдрал гэж худлаа ш тээ гэсэн дийлэх залуучуудын нийтлэг бодолтой
ижил байсан нь аажмаар бүтэлтэй болж гэрэл харагдаж ирэхэд илүү ихээр
Бурханд итгэх итгэл нь нэмэгдэж байсан.

Харин эзэн дээр ирэхэд хүссэн хүсээгүй Библийн дагуу өөлчлөгдөхийг


хүссэн зүйл маань биелэгдээд ирхэд баяр хөөрөөр дүүрдэг болсон .

Та өөрийгөө дүгнэвэл гэсэн асуултанд : Ивээлтэй юм даа гэж инээмсэглэн


суусан. Тэгээд яагаад ивээлтэй гэсэн хариултаа тайлбарлахдаа, тэр үед 30-40
Монгол залуус сайн мэдээг хүлээн авч хамтдаа үйлчлэл хийж байсан боловч
тэднээс 2-ын нэг болж итгэлийн амьдралаар үлдсэн гэв. Ч.Бат-эрдэнэ пастор
маань Солонгосын Анянд байдаг Өнүва Чингин бапитист цуглаанд явж тэнд
Солонгос үе тэнгийн залуутай танилцаж 1 жил хараар ажиллаж байгаад үйлдвэ нь
дампуурч 3 сар ажил хайж гудамжаар явж ажил хайж явсан гэх түүнийг яриаг
сонсоод энэ хооронд юу эсийг бодож юу эсийг үзэж туулсан бол гэх бодол төрж
суулаа.

1999 оноос цуглаанд үйлчилж эхэлснээс хойш 2012 онд пасторын тосолгоо
авсан үйлчлэлийн он жилүүдэд Чуулган болон гэр бүлийн гишүүд, ялангуяа ээж
нь итгэлийн амьдралаар алхаж үр шимийг нь хүртэж явна даа. Нийгэмдээ
итгэлийн үр жимсээ хүртээж яваа гэж боддог шууд нийгмийн ажилд оролцоогүй ч
гэсэн шууд бус утгаар Цуглаанд ирж байгаа нэг ч гэсэн хүнийг Бурханы үгээр
сургаж босгон байгуулж түүнийг хувь хүнийх нь хувьд төлөвшүүлж, дотоод хүний
мөн чанарыг нь өөрчлөгдөхөд нь туслаж байгаа нь тэр хүн нийгэмд эерэг хандлага
эерэг зорилготой болоход хүн болгонд нөлөөлөл нь нэг хүнээр дамжин нийгэмд
нөлөөлөж буй хувь нэмэр гэж гэж хардаг гэлээ.

Цаашдын зорилго: Улам илүү олон хүмүүсийг Эзэний үгэн дотор байгуулж
чадах чуулганыг бий болгох нь чухал гэж үздэг. Чуулган хэт туйлшрах
вий,нийгмийн сайн дурын ажил гүйцэтгэгчид болж, эсвэл хэтэрхий сүнслэгжүүлээд
гандан хэв маягын чуулган шиг болчих вий энэ бол чуулганы түүхэнд
тодорхойлогддог 2 талын туйлшрал мөн. Тиймээс аль болох эрүүл чуулганыг
үлдээх юм бол дараагийн үед эрүүл итгэгч нарыг үлдээх л зорилготой . Энэ онол
сургаалийн бүтэц зохион байгуулалт системийн гэхдээ би өөрөө хийж байгаа
биш бидний өмнө аль хэдийн буй болсон хэрэв би өөрөө зохиох юм бол
асуудалтай тэгвэл хувь хүний компани шиг болчихно гэж хэлсэн юм

Дүгнэлт: Ч.Бат-эрдэнэ пастортай ярилцаж асуулт асууж байхад надад


бодогдсон зүйл нь юуны өмнө их эгэл даруухан, энгийн, үнэн , итгэлийн хүний
байр суурь гэж ийм л хүн болж төлөвшдөг болов уу гэсэн бодол төрж
суулаа.Түүнийг урьд нь хэн байсныг тодорхой мэдэхгүй ч итгэгч хүн ийм байдаг
гэдэг төсөөлөлийг мэднэ. Түүнийг тодорхойлно дүгнэнэ гэдэг бол миний хувьд
боломжгүй санагдаж байна. Харин түүнтэй хийсэн товчхон яриа судалгаанаас
хархад Монгол чуулганы цаашдын өсөлт хөгжилт төлөвшилд үргэлжийн санаа
тавьж эрүүл чуулган эрүүл итгэгч нарыг өвлүүлэх эрхэм зорилго тээж үүнийхээ
төлөө Бурханаас үргэлж тусламжийг авч Бурханд итгэл найдвараа тавьж байгааг
нь сонсоход бахдаж бахархаж бас суралцаж байлаа. Түүний хэлсэн миний хувьд
алдартай үг “Үнэлэмжгүй зүрх сэтгэл үнэ цэнэтэй зүйлийг хайж байдаг” гэсэн үг
түүний амьдралд орж ирсэн гэрлийн түүхийг гэрчлэх мэт .
Мянга мянган залуучууд өнөөдөр үнэ цэнэтэй зүйлийг хайсаар явж байгаа
тэд ч мөн хамгийн үнэтэй зүйлээ мөнгө ,эд хөрөнгө, байр орон сууц, унаа машин
гэж эндүүрч явж байгаа. Тэгвэл тэрл хүмүүсийг Бурхан дээр ирүүлж тэр хайж
байгаа гэрлийг тэдний зүрхэнд асаах үйлчлэлийг Бурхантай хамт хийж байгаа
пасторын нэг бол яах аргаггүй Ч.Бат-эрдэнэ пастор гэж дүгнэж байна.Тэр гэр
бүлийг их чухалд авч үзсэн энэ нь ч Бурханы бидэнд зөвшөөрсөн үнэ цэнэтэй
бэлэг юм. Гэр бүл Бурханы оршихуй дотор байх нь түүний том зорилгыг
гүйцэлдүүлэхэд яах аргагүй найдвартай туслагч хүч нь болно. Түүнээс суралцах ,
заалгах, үлгэр дууриал авах арвин их туршлага мэдлэг байгаа нь Монгол чуулганы
итгэгч бүрд ололттой зүйл юм, Ингээд Ч.Бат-Эрдэнэ пасторт Бурханы дуудлага
зорилгын дагуу эхэлсэн замаа дуусгахыг хүсэн ерөөе.

СУДАЛГАА ХИЙСЭН : МОДУЛЯР АНГИЙН ТБ -2

АНГИЙН ОЮУТАН Ц.ТӨГСЦЭЦЭГ

Вам также может понравиться