Вы находитесь на странице: 1из 5

Улсын хүүхэд залуучуудын театр

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд


"Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй
байгуулсан түүхтэй.

1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос


театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн.

1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна.


Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан
мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон.

Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон


гайхалтай уран бүтээлчид тус театрт ажиллаж байсан бөгөөд
найруулагчдаар Ө.Рэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн,
С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажиллаж байсан.
Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар,
Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа,
Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100
гаруй уран бүтээлч театрт бүтээлээ туурвиж, Мольерын “Шунал”,
Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог
зохиолууд болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа
амилуулж байсан түүхтэй.

Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн


хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд
барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр
болгохоор шийдвэрлэсэн.

Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох,


хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний
урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин,
мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин


Н.Ариунболд томилогдон ажиллаж байна.
Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч,
ажилтантай.
Шинэ Хүүхэд залуучуудын театр мэргэжлийн жүжгүүдийг тавьдаг,
дэргэдээ студи, номын сантай, олон талт урлагийн үйл ажиллагаа явуулдаг
байх болно. Ихэнх театрууд хотын төвд байрладаг. Урлагийг алслагдсан
дүүргийн иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс Сонгинохайрхан дүүрэгт
байгуулахаар болсон.
330 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв
боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих,
хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний
урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин,
мэдэх нөхцөл бүрдэх юм. Урлагийн боловсролоор нийгмийг гэрэлтүүлж,
соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой" байгуулагдаж байна.

Соёлын сайд Ч.Номин, Дэд сайд М.Батбаяр


Уран бүтээлч, ажилчдын таницуулга

2023 оны 12 дугаар сарын байдлаар

Захиргаа удирдлагын хэлтэс:

1 Нэр Албан тушаал


2 Н.Ариунболд Захирал
3 Ю.Батцэнгэл Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
4 П.Сүхтулга Маркетингын албаны дарга
5 А.Халиунаа Маркетингын мененжер
6 С.Энхзаяа Ерөнхий нягтлан
7 Б.Эрдэнэтогтох Тооцооны нягтлан бодогч
8 А.Пүрэвжав Хүний нөөцийн төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан
ажилтан
9 Ж.Эрдэнэцэцэг Урлагын боловсролын ажилтан

Техник, үйлчилгээний хэлтэс:


№ Нэр Албан тушаал
1 Н.Гантулга Техник, үйлчилгээний хэлтсийн дарга
2 У.Энэрэл Жижиг хэрэглэлийн эрхлэгч
3 Б.Болортуяа Аж ахуйн нярав
4 Э.Маргад-Эрдэнэ Жолооч

Уран бүтээлийн хэлтэс:

№ Нэр Албан тушаал


1 Б.Энхээ Найруулагч
2 Ч.Нэргүй Дууны найруулагч
3 А.Баярсайхан Туслах найруулагч
4 П.Цагаанбаатар Компьютер графикч, дизайнер
5 Н.Уранзаяа Урын сангийн эрхлэгч, утга зохиолын ажилтан
6 П.Анхбаяр Тайзны ажилтан
7 Ч.Авирмэд Тайзны ажилтан
8 Д.Оюунтуул Жүжигчин /СТА/
9 Г.Алтангэрэл Жүжигчин
10 Х.Отгонтунгалаг Жүжигчин
11 Б.Тэгшжаргал Жүжигчин /СТА/
12 А.Ганзориг Жүжигчин
13 Х.Азбуян Жүжигчин
14 Б.Цэмбэл Жүжигчин
15 А.Оргил Жүжигчин
16 Т.Энэрэл Жүжигчин
17 Н.Бямбасүрэн Жүжигчин
18 Э.Уранжаргал Жүжигчин
19 Р.Янжиндулам Жүжигчин
20 Б.Түвшинбаяр Жүжигчин
21 Г.Анун Жүжигчин
22 Л.Өлзийнаран Жүжигчин
23 А.Анужин Жүжигчин
24 О.Энхбилэг Жүжигчин
25 Т.Золжаргал Жүжигчин
26 М.Мөнхбат Жүжигчин
27 Э.Алзахгүй Жүжигчин
28 У.Эрхэмбаяр Жүжигчин
29 Д.Уянга Жүжигчин
30 М.Батгэрэл Жүжигчин
31 Г.Долгион Жүжигчин
32 Б.Людмила Жүжигчин
33 Н.Энххүслэн Жүжигчин
34 Г.Эрдэнэбат Жүжигчин
35 Ц.Мөнх-Эрдэнэ Жүжигчин
36 Э.Дөлгөөн Жүжигчин

Вам также может понравиться