Вы находитесь на странице: 1из 7

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН

УДИРДЛАГЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН 2022-2023 ОНЫ


ХАВРЫН УЛИРЛЫН ЭЭЛЖИТ XIV ХУРАЛ

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот

Оюутны Зөвлөлийн хаврын улирлын ээлжит XIV хурал МУИС-ийн Олон


Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн 202 тоот өрөөнд 18:09 минутад
41 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг Оюутны Зөвлөлийн дарга Г. Дөлгөөн
удирдав.
Хуралд:

1. Оюутны Зөвлөлийн дарга – Г.Дөлгөөн


2. Дотоод дэд дарга – М.Мөнх-Од
3. Нарийн бичиг – Д.Номин-Эрдэнэ
4. Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн алба – Э.Тэргэл
5. Ёс зүйн албаны дарга – Б.Биндэръяа
6. Оюутны Зөвлөлийн гишүүн – О.Энхжин
7. Оюутны Зөвлөлийн гишүүн – Н.Мөнхжаргал
8. Оюутны Зөвлөлийн гишүүн – Б.Сумъяа
9. Оюутны Зөвлөлийн гишүүн – М.Гантулга
Чөлөө авсан гишүүд:

1. Спорт, соёл урлагийн албаны дарга – Е.Нурбулан


2. Оюутны Зөвлөлийн гишүүн – З.Алтангэрэл
3. Оюутны Зөвлөлийн гишүүн – Э.Мичидмаа
Тасалсан гишүүд:
1. Эрдэм Шинжилгээний албаны дарга – Т.Нандин-Эрдэнэ
2. Оюутны Зөвлөлийн гишүүн – Т.Ананд
Улирлын чөлөө авсан гишүүд:

1. Гадаад дэд дарга – У.Баттөвшин


2. Оюутны Зөвлөлийн гишүүн – Б.Билгүүнтөгөлдөр
3. Оюутны Зөвлөлийн гишүүн – Г.Ганзул
4. Оюутны Зөвлөлийн гишүүн – М. Мөнхцэцэг
5. Оюутны Зөвлөлийн гишүүн – Н.Анударь
6. Оюутны Зөвлөлийн гишүүн – Б.Батчимэг
7. Оюутны Зөвлөлийн гишүүн – Б.Бат-Ирээдүй
8. Оюутны Зөвлөлийн гишүүн – Б.Хэрлэнчимэг
Оюутны Зөвлөлөөс гарсан гишүүд:

1. Оюутны Зөвлөлийн гишүүн – Г.Жигмэднамжил


2. Оюутны Зөвлөлийн гишүүн – Ч.Даариймаа
ТАЙЛАН ТӨЛӨВЛӨГӨӨ:
Оюутны Зөвлөлийн дарга Г. Дөлгөөн

1. Өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайн өдөр МУИС-ийн Оюутны Холбоо,


Оюутан Конгрессын дундын өдөрлөг буюу “Спортын өдөрлөг” болсон. Үүнд
манай ОУХНУС-ийн Оюутны Зөвлөл маш амжилттай оролцож, сагсан
бөмбөгийн төрлөөр 3-р байранд орсон.
2. Мөн энэ долоо хоногийн чуулган болохтой тохиолдуулан хавтсыг архивлах
болсон. Иймд өнөөдөр хуучин хавтсаа ямар нэгэн материал дутаалгүйгээр
бэлдээд шинэ хавтсаа хүлээн авсан байгаа.
3. Сургуулийн нэр өөрчлөгдөх асуудал гарсан. Үүний хариуд одоог хүртэл
мэдэгдээгүй байгаа. Энийг өнөөдөр юм уу, маргааш захирал руу орж, хариу
авах төлөвлөгөөтэй байна.

Асуулт, хариулт: Энэхүү тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай


саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя.

1. Оюутны Зөвлөлийн гишүүн М.Гантулга – Сургуулийн нэр солигдох тухай


яригдсан гэж байна. Энэ мэдээллийг хэнээс авсан бэ? Цаашид албан ёсны
мэдээллийг хэзээ авах вэ?
Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн – 2 долоо хоногийн өмнө 5 дахь
өдөр Д.Оюунсүрэн багшаас сонссон байсан. Үүний дараагаар оюутнууд
өөрсдөө биечлэн ирж асуусан. Захирал руу ороод манай сургуулийн нэр
өөрчлөгдөх, мөн хөтөлбөрүүд өөрчлөгдөж, орж, ирэх гээд байх шиг байна аа
гэсэн асуудал орж ирсэн. Иймд үүний талаар захирлаас асуухад, захирал яг
маргааш нь хуралтай байна аа. Тийм болохоор сургуулийн нэрийг
өөрчлүүлэхгүй, хөтөлбөр нэмүүлэхгүй ээ гэсэн, тодорхой хэмжээний баримт
нотолгоо, тодорхой хэмжээний шаардлагатай баримтуудыг аваад орно оо,
гээд хэлсэн байгаа. Одоог хүртэл захирлаас хариу ирээгүй байгаа. Тэгэхээр
маргааш биечлэн орж, уулзаад хариу авах төлөвлөгөөтэй байна.
Дотоод дэд дарга М.Мөнх-Од
Сайн байцгаана уу? Бүгдэд нь оройн мэнд хүргэе.

1. За, XIV долоо хоногт миний бие ангийн дарга нарт мэдээлэл өгсөн. Энэ нь
ямар мэдээлэл вэ? Гэхээр 2023.05.14-ны өдөр “Dream tee” гэсэн төслийн
танилцуулгыг тараасан. Оролцох ангийн төлөөллүүдийн нэрсийг авсан
байгаа.
2. Оюутны Зөвлөлийн хооронд дахь нөхөрсөг сагсны тэмцээн дээр очиж, баг
хамт олноо дэмжсэн байгаа.

Асуулт, хариулт: Энэхүү тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай


саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя.
Гадаад дэд дарга У.Баттөвшин
Хяналт Ч.Халиунцэцэг : Улирлын чөлөө авсан.
Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн алба
За манай алба нь XIV долоо хоногт:

1. 2023 оны 5 сарын 11 өдөр МУИС ОУХНУС-ийн Оюутны Зөвлөлийн зүгээс


зохион байгуулсан “No Backpack Day” буюу үүргэвчгүй өдөрлөгийн мэдээлэл
олгох постер хийж, цахим хуудсанд нийтэлсэн.

2. 2023 оны 5 сарын 14 өдөр МУИС Оюутны Холбоо, Оюутны Конгрессын зүгээс
зохион байгуулсан салбар сургуулийн оюутны зөвлөлийн хоорондох нөхөрсөг
тоглолтод оролцож тоглосон.

3. 2023 оны 5 сарын 16 өдөр сургуулийн орчинд электрон тамхийг хязгаарлах


талаар постер хийж, цахим хуудсанд нийтэлсэн

Асуулт, хариулт: Энэхүү тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай


саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя.
Эрдэм шинжилгээний алба
Хяналт Ч.Халиунцэцэг: Тайлан өгүүлээгүй.
Асуулт, хариулт: Энэхүү тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай
саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя.
Ёс зүйн алба
За, манай алба нь энэ долоо хоногт ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй.

Асуулт, хариулт: Энэхүү тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай


саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя.
Спорт, соёл урлагийн алба
Хяналт Ч.Халиунцэцэг: Чөлөө авсан. Тайлан өгүүлээгүй.

Асуулт, хариулт: Энэхүү тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай


саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя. За, байхгүй гэж үзээд дараагийн
дараалал.
Нийт тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулттай саналын эрхтэй
гишүүдээс нэг урт дараалал авъя. За, байхгүй гэж үзээд дараагийн дараалал.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

 МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессын дундын өдөрлөг буюу энэ


долоо хоногийн 4 дэх өдөр 18:00 цагаас хичээлийн 2 дугаар байрны 343 тоот
танхимд болохоор байгаа. Энэ өдөрлөгт болохоороо мэндчилгээ бэлдэж ирэх
шаардлагатай. Дундын өдөрлөгийн такс 5000 төгрөг байгаа. Нэг Оюутны
Зөвлөлөөс 10 оюутан бүрдүүлж өгөөрэй гэсэн. Гэхдээ боломжтой Оюутны
Зөвлөлөөс аль болох 10 оюутан бүрдүүлээд гаргахыг хичээнэ. Үнэхээрийн
боломжгүй бол 8 юм уу 9 оюутнаар оролцоно. Хөтөлбөр нь 18:00 цагаас бүгд
цуглараад 19:00 цагаас нээлт яваад, 2 мэндчилгээ, бүжиг, хөгжөөнт тоглоом
гэсэн нийтдээ 7 сургуулийн Оюутны Зөвлөлийн мэндчилгээ хуваагдаад,
хуваагдаад явчихна. Эцсийн үйл ажиллагаа 21:00 цагт дуусах төлөвлөгөөтэй
байгаа. Хэрэв үнэхээр хойшиллоо гэхэд 21:30 дуусах төлөвлөгөөтэй байгаа.
Асуулт, хариулт: Энэхүү дараалалтай холбоотой асуух асуулттай
саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя. За, байхгүй гэж үзээд
дараагийн дараалал.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

 Шилдэг оюутан. Шилдэг оюутны журмыг хэдүүлээ ярилцсан байгаа. Маргааш


орой гэхэд Оюутны Холбоо, Оюутны Конгресс руу хэлэлцсэн журмаа
явуулаад хянуулчихна. Өчигдөр шилдэг оюутны шалгаруулалтын талаар
тодорхой хэмжээний шаардлага ирсэн. Энэ шаардлагад шилдэг оюутны
постер болон журмыг Оюутны Холбоо, Оюутан Конгрессыг цацсаны
дараагаар Оюутны Зөвлөлүүд өөрсдийнхийгөө цацна гэсэн мэдээлэл ирсэн.
Энэхүү постерыг дараагийн долоо хоног цацна. Тэрнээсээ өмнө журмаа
хянуулаад, тодорхой хэмжээний шилдэг оюутнуудыг шалгаруулах гарын
бэлэг болон тодорхой хэмжээний төсөв мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа
болохоор Оюутны Холбоо, Оюутан Конгресс нийлээд хамтраад бүх Оюутны
Зөвлөлүүд болоод Оюутны Холбоо, Оюутан Конгресс нэг газраас батламж
бэлэг авахаар болсон.
Асуулт, хариулт: Энэхүү дараалалтай холбоотой асуух асуулттай
саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя. За, байхгүй гэж үзээд
дараагийн дараалал.
 Оюутны Зөвлөлийн гишүүн М. Мөнхцэцэг мэндчилгээнд оролцох боломжтой
юу? Гэж асууна. Хэрэв боломжгүй гэвэл “Sunny” аян дээр эсхүл “La isla bonita”
дуулаад юм уу, бүжиглээд тодорхой хэмжээний ямар нэгэн мэндчилгээ
гарахаар боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Э.Тэргэл, М.Мөнх-Од,
Ч.Халиунцэцэг, О.Энхжин, М.Гантулга, Б.Сумъяа нар орохоор нэрээ
бичүүлсэн байна.
Асуулт, хариулт: Энэхүү дараалалтай холбоотой асуух асуулттай
саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя. За, байхгүй гэж үзээд
дараагийн дараалал.
1. Оюутны Зөвлөлийн гишүүн М.Гантулга: 70-80s оны хувцас гэсэн үү тээ?
Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн: Тийн, 70-80s оны хувцаснууд өмсөнө.
 Чуулган өмнөх долоо хоногийн 5 дахь өдөр болох байсан боловч энэ долоо
хоногийн 5 дахь өдөр болохоор болсон. Өнгөрсөн долоо хоногийн 4 дэх өдөр
Нийгмийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Нэгдсэн дотуур
байр нар дараагийн Оюутны Зөвлөлийн дарга нараа сонгоод чуулга эхлэхэд
бэлэн болсон. Одоогийн байдлаар хаана болох нь төлөвлөгөөгүй байна.
Тухайн өдөр халуун өдөр байвал хичээлийн 2 дугаар байрны 306 тоотод болж
магадгүй. Хэрэв хүйтэн өдөр байвал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн
төвийн 5 давхарт болохоор төлөвлөгдөж байгаа. Тухайн өдрийн цаг агаараас
шалтгаалаад анги танхим гарна. Мөн жоохон өөрчлөлт гарсан байгаа. Энэ нь
чуулган 17:15-т байраа эзэлнэ. Яагаад эрт байр суудлыг нь эзлүүлж байгаа
вэ? Гэхээр хоолтой, мөн эрт дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ.
17:15-т байраа эзлүүлж дуусангуутаа мандатыг нь өгч, 17:30 гэхэд чуулганыг
эхлүүлнэ гэж хэлсэн байна аа. Одоогийн байдлаар чуулганд оролцох 4-5
хүнийг өнөөдөр чат бичсэн байгаа. Үлдсэн хүмүүс рүү өөрөө хувь чат бичээд
хариу авна. Оюутны Зөвлөлийн дарга нь өөрөө ороод 10 хүн гэж байгаа
учраас би өөрөөсөө гадна 9 хүн авна. Үүнд одоогийн байдлаар М.Мөнх-Од,
О.Тэргэл нар орно гэж хариу өгсөн. Үлдсэн 7 хүнийг оройдоо үлдсэн
оюутнуудаасаа асуугаад нэрснүүдээ гаргана аа. Нэрснүүдийг гаргасан хойно
оо групп чат руу харуулаад явуулна.
Асуулт, хариулт: Энэхүү дараалалтай холбоотой асуух асуулттай
саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя. За, байхгүй гэж үзээд
дараагийн дараалал.
1. Оюутны Зөвлөлийн гишүүн О.Энхжин: Чуулганд ангийн дарга нар
оролцдог ш дээ. Тэрэнд шиг үү? Эсхүл яг Оюутны Зөвлөлөөс оролцох уу?
Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн: Ангийн дарга нар оролцохгүй,
зөвхөн Оюутны Зөвлөлийн гишүүдээс оролцдог. Хэрэв үнэхээр Оюутны
Зөвлөлийн гишүүд хүрэлцэхгүй байгаа Бизнес, Нэгдсэн дотуур байрны
оюутнууд 10 хүрэхгүй байдаг. Тэр оюутнууд нь нэг бол байрнаасаа, эсхүл
ангийн дарга нараасаа олох боломжтой гэсэн байгаа.
БУСАД:

Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн: Бусдын дараалал дээр дараалал авах


саналын эрхтэй гишүүд гараа өргөнө үү.
1. Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн
2. Дотоод дэд дарга М.Мөнх-Од
3. Хяналт Ч.Халиунцэцэг
4. Оюутны Зөвлөлийн гишүүн М.Гантулга

1. Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн:


За, өмнөх долоо хоногийн хагас сайн өдөр ууланд гарна гэсэн төлөвлөгөөтэй
байсан. Үүнд тэмцээн, мөн заал авна гэсэн үйл ажиллагаануудаас болоод
ууланд гарах үйл ажиллагаа хойшилсон байгаа. Тэгэхээр энэ долоо хоногийн
хагас сайн өдөр хийх төлөвлөгөөтэй байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд ууланд гарах гэхээр энэ долоо хоногийн хагас сайны
цаг агаараас шалтгаалаад сэрүүн, хүйтэн уур амьсгалтай байгаа учраас
дараагийн долоо хоногийн 2 дахь өдөр дотоодын үйл ажиллагаа зохион
байгуулахаар боллоо. 2 дахь өдөр дотроо чиглэсэн үйл ажиллагааг Дотоод дэд
дарга хариуцаж явуулна.

2. Дотоод дэд дарга М.Мөнх-Од:


Оюутны Зөвлөлийн албаны 3-4 локер байгаа. Тэрийг цэгцэлж авмаар байна.
Тэгэхгүй бол хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй, нэг нь яг локерийн түлхүүрийг
аваад явчихаар дараа нь тэр хүн нь байхгүй байхад, заавал эвдлэх гэх мэтчилэн
ажил гаргаад байгаа учраас миний саналаар бүх локерийн түлхүүрийг нэг
жижигхэн хайрцагт хийгээд тавиур энд тэнд нуудаг ч юм уу? Тэгээд локернуудаа
жоохон цэгцэлмээр байна. Хэрэгтэйг хэрэггүй юм ихтэй. Онгойлгох л юм бол яг
дэлбэрлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн, Хяналтын
зөвлөлийн дарга Ч.Халиунцэцэг-ийн хамт локер цэгцлэхээр боллоо.
Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн: Энэ дээр санал байна. Хэрвээ
боломжтой бол хэдүүлээ хайрцагт нэг газар нуухгүйгээр жижүүр ахад хайрцгаар
нь өгвөл ямар вэ? Гэсэн саналтай байна.

Хяналт Ч.Халиунцэцэг: Ажлын хэсгийн 3 хүн хоорондоо ярилцаад


шийдвэрлэнэ ээ.

3. Хяналт Ч.Халиунцэцэг:
Өнгөрсөн долоо хоногийн хурал дээр Логог шинэчлэх асуудлыг би өөрөө
хариуцаж авахаар болсон. Энэ бол зөвхөн гишүүд хоорондоо ярилцаад тухайн
логог шинэчлэх тухай өөрсдийн санаал бодлоо оруулах үйл ажиллагаа байсан.
Хурлын ирц хангалтгүй, ихэнхдээ аягүй их чөлөө авч байгаа, таслаад алга болж
байгаа гэх тохиолдлууд их байгаа учраас энэ асуудлыг ирэх жилийн намрын
семестр руу оруулаад эхний хагас ажиллагаанаас эхлээд лого шинэчлэх
шийдвэр гаргасан байгаа.

4. Оюутны Зөвлөлийн гишүүн М.Гантулга:

Хяналтын албаны өмнө хариуцаж байсан нарийн бичгийн протоколуудыг


хийсэн хавтас байгаа. Үүнийг хяналтын албаны даргад өгч байна. Мөн өөр гэвэл
энэ 5 дугаар сард Олон Улсын хэлний уралдааныг зохион байгуулна гэсэн энэ
ажлыг огт ярихгүй явсаар байгаад энэ семестр дууслаа. Ямар нэгэн том үйл
ажиллагааг 7 хоног биш бүтэн сарын өмнө ярьсан. Төлөвлөгөөгөө гаргаад ир
гэсэн байхгүй. Энэ ажил энэ удаад ингээд салгартлаа. Дараа дараагийн ажил
дээр анхаараарай.

Оюутны Зөвлөлийн дарга Г.Дөлгөөн: Нийт бусдын дараалалтай холбоотой


асуух асууллтай саналын эрхтэй гишүүдээс нэг урт дараалал авъя.
За, байхгүй гэж үзээд Хяналтын цаг.
Дотоод дэд даргын цаг: За, ингээд улирал дуусах дөхлөө. Бүгдээрээ дараагийн
долоо хоногийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна аа.
Тэгээд бүгдэд нь шалгалт, бие даалт, хичээлд нь амжилт хүсье. Баярлалаа.
Хяналтын цаг:
Хяналт М.Гантулга - За, ямар ч гэсэн хурлаа хүндэтгээд албан хувцсаа
өмсөөд ирсэн бүх гишүүддээ баярлалаа. Албан хувцас өмсөөгүй болон мэдэгдээгүй
хүмүүс дараа дараагийн удаа анхаарах байх гэж найдаж байна. За, тэгээд үйл
ажиллагаанууддаа идэвхтэй оролцоорой. Одоо бидэнд ганцхан хурал үлдсэн
байгаа. Дараагийн хурал дээр ирц сайн байгаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн
хурал хүчин төгөлдөр болсон.
Хурал 18:51 минутад дуусав.

ХУРАЛ ДАРГАЛСАН: ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.ДӨЛГӨӨН /……………./


ХУРАЛ ХӨТӨЛСӨН: ТҮР НАРИЙН БИЧИГ Д.НОМИН-ЭРДЭНЭ /……………./
ХЯНАСАН: ХЯНАЛТЫН ГИШҮҮН Ч.ХАЛИУНЦЭЦЭГ /……………./
ХЯНАЛТЫН ГИШҮҮН А.ХАТАНСАЙХАН /……………./

Вам также может понравиться